ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ" говийн бүсийн зөвлөгөөн Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдлаа.

2018-04-26

ХЗДХЯ, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Замын цагдаагийн алба хамтран 21 аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах,  Засгийн газрын 146,153 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”, “Цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ, хяналтын жишиг норматив”-ын заалтыг хэрэгжүүлэх, орон нутагт үйлдэгдэх зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 2018.04.26-ны өдөр Сайншанд хотноо Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудыг хамруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” говийн бүсийн зөвлөгөөнийг тус аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газраас амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд нийт 100 гаруй төлөөлөл оролцож “Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн гэмт хэрэг, ослын гаралт, түүний шалтгаан нөхцөл”, “Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар санал солилцож, зөвлөмж гаргалаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%