ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ШИНЭ ОНЫ АНХНЫ СУРГАЛТЫГ “МАSАМ-II” ТӨСЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-27

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүд болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан дөрвөн цагийн сургалтыг зохион байгуулсан нь шинэ оны анхны сургалт боллоо.

Сургалтыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болбаатар нээсэн бол уг төслийг хэрэгжүүлж байгаа “Өрнөх хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжав сургалтын хөтөлбөр, төслийн зорилгыг танилцуулсан юм.

Төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу MASAM-II” нэртэй төсөл юм.

Сургалтын сургагч багшаар “Өрнөх хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжав, сургагч багш Д.Батцэцэг нар ажилласан бөгөөд тэд ОНХС-гийн хөрөнгөөр хийж байгаа ажлын чанар хүртээмж, гүйцэтгэлийн явцад иргэдийн хяналтыг бий болгох, Иргэдийн хяналтын бүлгийг байгуулан ажилласнаар ямар үр дүнд хүрэх тухай, олон нийтийн оролцоо болон нийгмийн эгэх хариуцлагын ойлголтыг нэмэгдүүлэх, улсын төсөв болон орон нутгийн төсөв хэрхэн бүтдэг, ямар журмаар зарцуулдаг, төсвийн хяналтыг хэрхэн тавих зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, төслийн зорилгын хүрээнд батлагдсан сэдвээр сургалтыг явууллаа.

Уг төсөл аймгийн төв Улиастай болон Тэлмэн сумдад хэрэгжих бөгөөд төслийн зорилго нь Улсын төсвийн болон ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт хяналт тавих “Иргэдийн хяналтын бүлэг”-ийг ажиллуулах аргачлалыг аймагт нутагшуулах зорилготой ажээ.

Энэ зорилгынхоо хүрээнд аймгийн ИТХ-ын даргатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан төслийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд аймаг, сумдын ИТХ-тай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн юм.

Сургалтын төгсгөлд оролцогчид саналаа хэлж, тулгамдсан асуудлыг иргэдтэй хамтран шийдвэрлэсэн сайн туршлагаасаа хуваалцлаа.

Дараагийн сургалт ирэх сарын 02-03-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын алба, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд зориулан хийх бөгөөд төслийн хугацаанд нийт 4 мордуль сургалтыг зохион байгуулна гэлээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%