ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ

2023-04-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс томилогдсон ажлын хэсэг энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.

Өнөөдөр тус ажлын хэсгийнхэн манай аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төрийн байгууллагуудын удирдлагууд, төрийн жинхэнэ албан хаагч нарыг хамруулан нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ажлын албаны талаар товч мэдээлэл хийсний дараа Монгол улсын Үндэсний аюулгүй байдал ба эрх зүйн орчин, Үндэсний аюулгүй байдлын гадаад орчин - Дэлхий дахин ба гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын дотоод орчин–Орон нутаг ба эрсдэл, Мэдээллээр хангах журмын хэрэгжилт, анхаарах асуудал сэдвүүдээр мэдээлэл хийж, сургалтын төгсгөлд багаар ажиллан нээлттэй санал бодлоо солилцсон юм.

Мөн тус ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын тухайн орон нутагт зохион байгуулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн мөн Засаг даргын ахалсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн үйл ажиллагааг тус тус шалган танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллана.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна. Тун удахгүй өөрчлөлт оруулах тухай санал болон саналын томьёолол пэйж хуудсанд тавигдана. #Цагаатгах_ажлыг_удирдан_зохион_байгуулах_улсын_комисс

санал өгсөн: 0