ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-05-03

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан товын дагуу хуралдаж байгаа билээ. Хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцэх асуудлыг батлах эсэх дээр санал хураахад зарим төлөөлөгчид хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөх мөн Жавхлант толгойн Сэрүүн асарын бүтээн байгуулалтын явцын мэдээлэл, Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийг нэрэмжит болгох, Завхан аймагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн санал авах асуудлын талаарх мэдээллийг сонсохоор нэмж санал оруулсан юм.

Төлөөлөгчдийн оруулсан саналаар төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар санал хураахад олонх нь дэмжснээр хэлэлцэх асуудал 13 болж хуралдаан үргэлжиллээ.

Хуралдаанаар Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж буй Тосон-Очирт хайрхан ОНӨААТҮГ-т ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийн талаар, Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нээлттэй Завхан аймаг хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн аймгийн ИТХ-ын даргын захирамжаар томилогдсон Иргэдийн оролцоотой хяналтын бүлгийн дүгнэлт, Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй Баян-Айраг эксплорейшн ХХК, Завханмандал сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Шувуун хар уул ХХК-иудын уул уурхайн олборлолт болон үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох ажээ.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Аринаа ИТХ-ын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийн төслийг танилцуулах бол  аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн танилцуулах юм.

Аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хуваарийг аймгийн БОАЖГ-аас хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн бол Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулах, ажиллах журмын төсөл, олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулах тухай, Зоонозын өвчин судлалын төв, Нөмрөг сумын Эрүүл мэндийн газрыг нэрэмжит болгох тухай гэсэн асуудлууд хэлэлцэгдэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%