ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Төлөөлөгчдийн чадавхижуулах сургалт боллоо.

2014-06-17

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулж буй бөгөөд 2014 оны 2-р сарын 17-нд Булган, Дундговь, Дорнод аймгийн ИТХ-ын нийт Төлөөлөгчдийн сургалт эхэллээ. Төслийн нэгж, аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран 7 сэдвийн 24 цагийн хөтөлбөр бүхий чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна. 3 аймгийн 900 гаруй ИТХ-ын Төлөөлөгчид тус тус аймгийн төвд цугларч 3 ээлжинд хуваагдан суралцаж буй ба нэг ээлжинд 5 сумдын 110-120 орчим Төлөөлөгчид хүрэлцэн иржээ. 
Дундговь аймгийн 1-р ээлжинд Эрдэнэдалай, Өндөршил, Дэлгэрхангай, Адаацаг, Өлзийт сумын 114 Төлөөлөгчөөс 97 нь хүрэлцэн ирж сургалтанд оролцож байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н. Эрдэнэ-Очир "Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага", ажлын албаны ажилтан Г. Хишигдаваа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн хуулийн ба эрх зүйн орчин", "ИТХ-ын хуралдаан, хуралдаан зохион байгуулах, дэг" сэдвийг зааж байна. Мөн Өмнөговь аймгаас 2 сургагч багш уригдан ирж "Иргэдтэй харилцах, иргэний оролцоо", "Хүний эрх, жендэр", "Байгаль орчин, ногоон хөгжил" сэдвүүдийг зааж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1245
486 / 39%
397 / 32%
174 / 14%
188 / 15%