ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Хэлэлцүүлэг

2023-04-21/2023-04-21

“ЦАЛИН ХӨЛС НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ”

Завхан аймгийн ҮЭ-ийн холбоо Аймгийн ИТХ-тай хамтран боловсролын салбарын багш, ажилчдын “Цалин хөлс нийгмийн хамгаалал хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт”-ийн талаар хэлэлцүүлгийг 2023 оны 4 дүгээр сарын 21-нд зохион байгуулж 21 сум, аймгийн төвийн ЕБ-ын 5, мэргэжлийн боловсролын 2 сургуулийн нийт 45 багш, ажилчид оролцож тулгамдсан асуудлуудаа хэлэлцсэнээс боловсролын салбарын багш ажилчдад тулгамдаж буй асуудлуудаар шийдвэр гаргах түвшний удирдлагуудад:
• Аймгийн боловсролын салбарын багш нарыг нөүтбүүкээр хангах
• Багш, ажилчдад элдэв тоглолтын тасалбар шахахгүй байх
• Амралтын өдрүүдээр олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулахгүй байх
• Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилчдын ХАБЭА-н тал дээр онцгой анхаарч, байгууллага бүр дээр ХАБЭА-н төсвийг хуулийн дагуу зарцуулах
• Томилолт, бензин шатахууны зардлыг төсөвт суулгаж өгөх
• Жилд нэг удаа сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх гэх зэрэг санал шаардлагыг хүргүүллээ

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 0

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%