ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"САЙН МАЛЧИН" "МАЛ СҮРГИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЧАНАР АШИГ ШИМИЙГ САЙЖРУУЛАХ" ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-04-21


      Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, төр захиргаа, банк, малчин, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн экспортыг нэмэгдүүлэх замаар малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийн  орлого, амьжиргааг сайжруулах  зорилготой "САЙН МАЛЧИН" дэд хөтөлбөрийг 

             Аймгийн байгаль, цаг уур, хөгжлийн чиг хандлагад нийцсэн мал аж ахуйг эрхэлж, зах зээлд өрсөлдөх чадвартай,  хүн амын хэрэгцээнд эрүүл  аюулгүй хүнс,  үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлдэг, стандартын шаардлага хангасан мал, малын гаралтай бүтээгдэхүүн   экспортолдог,  үр ашигтай салбар болгон хөгжүүлэх  зорилготой "МАЛ СҮРГИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЧАНАР АШИГ ШИМИЙГ САЙЖРУУЛАХ"  дэд хөтөлбөрүүдийн  төслийн хэлэлцүүлгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд  Улиастай сумын болон ойролцоох сумдын малчдын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.  

Мал сүрэг нь  аймгийн  өвөрмөц, нөхөн сэргээгдэх, шавхагдашгүй  баялаг, зон олны  соёл, уламжлалыг хадгалан авч яваа  үнэт өв сан,  орон нутгийн тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. 

Гэвч сүүлийн жилүүдэд мал сүрэг өссөн хэдий ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар буурсан,  зүүн болон хил залгаа баруун аймгуудад малаас хүнд дамжин халдварладаг малын гоц халдварт цэцэг, мялзан, шүлхий  өвчин гарсан,  мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ханш урьд өмнө байгаагүй хэмжээнд унасан зэрэг шийдвэрлэвэл зохих бэрхшээлтэй олон асуудал байна.

Үүнээс гадна малчид өрхийн зохион байгуулалтын хэлбэртэй, тархай бутархай байгаа, малчдын тоо, тэр дундаа залуу малчдын тоо жилээс жилд буурч, малчдын залгамж халаа алдагдснаас  мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж буурсан, үр ашиг нь багассан, байгаль, цаг уурын эрсдэл даах болон зах зээлд өрсөлдөх чадвар суларсан байна.

Манай аймагт 7  үүлдэр, 1 омгийн мал үржүүлж байгаагаас гадна  зүүн аймаг, тариалангийн бүс нутгуудаас хурдны адуу, ашиг шим арвинтай  мах, сүүний  үхэр,  махны хонь, цөөн тоогоор гахай, тахиа  авчирч үржүүлж байгаа хэдий ч тэдгээрийн генетик нөөцийг бүрэн ашиглаж чадахгүй байна.

Аймгийн  хэмжээнд монгол мал хөтөлбөрийн хоёр дахь үе шатны арга хэмжээг хэрэгжүүлэх  ажлыг аймгийн хэмжээнд  хэрэгжүүлэх  нэгдсэн  бодлогын баримт бичиг   зайлшгүй шаардлагатай байгаа  тул  "Аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх,  чанар ашиг шимийг сайжруулах "  хөтөлбөр /цаашид " дэд хөтөлбөр" гэх/ боловсруулж хэрэгжүүлэх  үндэслэл болж байна.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%