ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017-04-25

ЗАВХАН АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС  УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД  ХИЙСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

                                             НЭГ: УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР  

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар баталсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөг хүргүүлж, чиглэл өгсөний дагуу хамтарч ажиллах холбогдох газруудаас саналыг авч нэгтгэн Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар 2017 онд хэрэгжүүлэх үйл ажллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 28 заалттай боловсруулан баталж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, судалгаа, тооцоололд үндэслэсэн төлөвлөлтийг хийн, тодорхой хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тайлагнаж ажиллах бүхий орон тооны бус дэд зөвлөлийг байгуулж ажиллах талаар чиглэл өгсний дагуу  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран  “ Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шинэчлэн батлуулсан.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулыг таслан зогсоох зорилгоор үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

                                  ХОЁР. ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 

Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай таницлцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газартай хамтран хойд бүсийн сумдад ард иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, ЦАСНЫ БАЯР” –ын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан. Тус үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Балхярваа, Завхан аймаг дахь "Алтан гадас" одонт Цагдаагийн газрын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс сумдын удирдлагууд оролцлоо. Тэмцээнд таван багийн тамирчид оролцож Буухиа, Цасны гүнж, Дэвжээ тэмцээн /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сум орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдаж буй асуудлаа харуулсан жүжигчилсэн тоглолт үзүүлэх/ гэсэн төрлүүдээр оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

                            

                      

Төрийн албан хаагчдыг Архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзуулж, манлайллыг буй болгох зорилгоор “Сүү өргөж хүндэтгэл үзүүлэх” уриалгыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс гаргаж байгууллага аж ахуйн нэгжүүд, сумдын удирдлагуудад албан бичгээр хүргүүлж хэрэгжилтийг хангуулж эхлээд байна.


Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газрын ажилтнууд 2017 оны 03 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаж, сумын иргэд болон тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг эксплорейшн”ХХК-ний ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт-мэдээлэл хийлээ.
        Арга хэмжээний үед Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг сурталчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, аж ахуй нэгжээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, “Энхийн харуул” хамтлагийн урлагийн үзүүлбэрүүдээс сонирхууллаа. 

 Аймгийн Засаг даргын 2017 оны "Бог малын мялзан, цэцэг, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай" А/26 дугаар Захирамжаар ажлын хэсэг байгуулан Мал амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын 3 бүлэг 33 зүйл заалт бүхий төлөвлөгөө боловсруулан гамшгаас хамгаалах улсын ханалтын байцаагч онцгой байдлын хошууч Б.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг 02 дугаар сарын 10-аас 14-ний өдрүүдэд бог малын мялзан, цэцэг, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ховд, Увс аймагтай хил залгаа Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдад ажиллаж хүн, малын шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавьж заавар зөвлөмж өгч ажиллаж байна.


 Манай аймаг нь Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээгүй эрүүл бүсд хамаарч байгаа учраас Онцгой байдлын газраас мал сүргээ гоц халдварт өвчний аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, багийн түвшинд үе шаттайгаар зохион байгуулж хамтран ажиллахыг нийт ард иргэддээ  Уриалга гаргаж 24 сум 115 багт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

2017 оны 02 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд онцгой байдлын газрын даргын баталсан "Галын аюулаас урьдчилан сэргийлэх сар шинэ нэгдсэн арга хэмжээ"-ний удирдамжийн хүрээнд Жинст, Богдын гол багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлчилгээний төвүүд дээр 250 гаруй ард иргэдийг оролцуулан урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион явуулж 1000 гаруй сэрэмжлүүлэг гарын авлага брошурыг тараасан.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Албан бичиг төлөвлөн сумдын Засаг дарга нарт хүргүүлэн Улиастай суманд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хошууч Б.Амарсанаагаар ахлуулсан 4 албан хаагч Улиастай сумын “Чигэстэй” “Жинст” “Жаргалант” “Богдын гол” багийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын хамт үер усны жалга судаг, уулын ам, голын дагуу суурьшиж буусан өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж 280 гаруй айл өрхөд аюулгүй газар нүүн шилжихийг  анхааруулан заавар зөвлөлмж өгч ажилласан.

                                               ГУРАВ: ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:

            Завхан аймгийн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтан 2, Цагдаагийн газрын олон нийт хариуцсан байцаагч, аймгийн ИТХ-ын орон нутаг, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Увс аймгийн төвд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангах баруун аймгуудад мал хулгайлах  гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Баруун бүсийн цагдаагийн хүрээний “Мал хулгайлах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт зөвлөгөөнд оролцоход нь зардлыг  шийдэж оролцуулан зэргэлдээ аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар мэдээлэл солилцуулж туршлага судлуулсан.

            Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуул”-ийг сурталчлах, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Улиастай сумын ИТХ, ЗДТГ, Улиастай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлье” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 25-аас 02 дугаар сарын 25-ны хооронд Улиастай, Тосонцэнгэл, Их- Уул сумдад зохион байгуулан ажилласан.


            Зорилго: Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхижуулах, гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог ухамсар дадал суулгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

            Хамрагдсан хүмүүс: Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул суманд үйл ажиллагаа явуулж байгаа 120 гаруй аж ахуй нэгж, байгууллагуудын ажилтан, төрийн алба хаагчид /350+200+40/, Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа 3, 4, 5, 6, 7, 8, 9, дүгээр цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл /200/, бүрэн дунд 4 дүгээр сургууль /220/, Жавхлант цогцолбор сургууль /200/ Бүрэн дунд 4 дүгээр сургууль /220/, Жавхлант цогцолбор сургуулиудын эцэг эхийн төлөөлөл /80/, Бүрэн дунд 3 дугаар сургууль /46/ Политехникийн коллежийн багш ажилтнууд /87/, Цагдаагийн газрын сум баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, байцаагч нар /33/ болон Улиастай тойргийн шүүхээс хорих ял тэнсэгдсэн болон ял хойшлогдсон, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан /30/, Тосонцэнгэл,  Их-Уул сумдын хамтарсан багийн /35/, тус тус хамрагдлаа. Сургалтад нийт 1515 хүн хамрагдсанаас 636, эмэгтэй, 879 эрэгтэй хүн байсан ба насанд хүрээгүй 12 хүүхэд хамрагдсаны 5 нь эргэтэй хүүхэд байлаа.

            Арга хэмжээний удирдамжийн дагуу доорх ажил арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд: 1. Арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан хамтран ажилласан байгууллагуудын дарга нараар батлуулан ажилласан.

            2. Хүн амын суурьшил ихтэй, гэмт хэрэг зөрчлийн гаралт ихтэй Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумдын иргэд, төрийн албан хаагч нарт сургалт зохион байгууллаа.

            Арга хэмжээний хүрээнд ашиглах сурталчлах баннер, иргэдэд тараах материалын эх загваруудыг орон нутагтаа захиалгаар хийлгэн үйл ажиллагаандаа ашиглалаа.

            3. Сумдад зохион байгуулсан сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Завхан аймагт авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаарх танилцуулга сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, Улиастай сумын 6 багийн гэр бүлийн төлөөллүүд болон Цагдаагийн газрын Энхийн харуул хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

            4. Цагдаагийн газрын сум, баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарыг чадавхижуулах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярмаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгаар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Өлзийжаргал “Гэр бүлийн хүчирхийллийн холбоотой гомдол мэдээллийг хэрхэн хүлээн авч шалгаж, шийдвэрлэхэд анхаарах зүйл” сэдвүүдээр тус тус сургалт хийж, кейс ажиллууллаа.

            5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон, шүүхээс хорих ял тэнсэгдсэн болон ял хойшлогдсон, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан зорилтот бүлгийн 30 хүнд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сургалт хийсэн. Сургалтыг Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярмаа, аймгийн Прокурорын газрын туслах прокурор Ч.Алтансүх нар зохион байгууллаа.

            Сургалтын үр дүн: Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нийт 1515 хүнд танхимаар биечлсэн сургалтыг зохион байгуулж ажилласан.

            Арга хэмжээнд аймаг орон нутгийн төр, захиргааны байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр татан оролцуулж, хамтран ажиллаа.

            Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллээр ханддаг иргэдийн тоо 02 сараас 3 сард 6 нэгж буюу 67.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллтэй холбоотой 9 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлийн асуудлаар 42 хүнд зөвлөгөө өгч ажилласан.

                                                                       ДӨРӨВ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА.

            Тайлант оны 1 –р улиралд хийсэн ажил арга хэмжээний талаар орон нутгийн “Шинэ Завхан” телевиз, “Завхан” сонин, zavkhan.khural.mn, zavkhan.gov.mn, zavkhanpolice.gov.mn сайтаар сурталчлан олон нийтэд хүргэж ажиллаж байна.

                                                                                                                                                                                 

 

           

 


 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%