Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 22
дугаар тогтоолоор тус цагдаагийн газрын дэргэд бэлгийн болон гэр бүлийн
хүчирхийллийн хохирогчидод үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн барилга
бариулахад шаардлагатай байгаа 137 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс, үйл
ажиллагааны үндсэн зардал болон хамгаалах байранд шаардагдах тоног төхөөрөмжийн
зардал болох 38 сая 700 мянган төгрөгийг НҮБ-ийн ХАС- аас дэмжлэг үзүүлсэн.
Цагдаагийн газрын дэргэдэх
“ Нэг цэгийн үйлчилгээний төв” нь нэг ээлжиндээ 8 хүн хүлээн авах боломжтой 4
өрөө, сургалт сурталчилгааны танхим, гал тогооны ба харуул хамгаалалтын ажилтны
өрөөнөөс бүрдсэн байрыг шинээр бариулж, 2014 оны 08 дугаар сарын 08-ний өдөр
ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Энэхүү төвийн үйл
ажиллагааг тус цагдаагийн газар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, сэтгэл зүйч нар давхар хариуцан ажиллаж
байна. Орон тоогоор ажиллаж байгаа нийгмийн ажилтан байхгүй байна. Холбоо барих
утас: 98690009 /зөвлөгөө өгөх утас/
Гэр бүлийн олон бэлгийн
хүчирхийллийн хохирогчдод үйлчилэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл
ажиллагааг удирдлагын түвшинд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгдчийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор
баталсан Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 16 байгууллагын төлөөлөл
удирдах албан тушаалтан оролцсон “Орон тооны бус зөвлөл” ажиллаж байна.
Мөн мэргэжилтнүүдийн
түвшинд аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/66 дугаар
захирамжаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн
даргаар ахлуулсан “Хүүхэд, гэр бүл хамгааллын хамтарсан баг” ажиллаж байна.
Энэхүү төвийн үйл
ажиллагаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Эрүүл мэндийн
сайд, Хууль зүйн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 оны 09 дүгээр
сарын 22-ны өдрийн 308/189/129 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Гэр бүлийн
болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх эмнэлэг түшиглэсэн нэг
цэгийн үйчилгээний журам”, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 2013 оны 03 дугаар
сарын 14-ний өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан жендэрт суурилсан
хүчирхийллийг бууруулах нэг цэгийн үйлчилгээний төвийн ажиллах журам зэргийг
баримтлан ажиллаж байна.
Хүчирхийллийн хохирогчдод
нас хүйс, цаг харгалзахгүй үйлчилж байна.
Харуул хамгаалалтын нэг цэгийн үйлчилгээний төвийн 15 камерийн хяналтаар
жижүүрийн шуурхай албаны алба хаагчид хяналт тавьж, хохирогчийн аюулгүй байдлыг
ханган ажиллаж байна.
Тус цагдаагийн газрын
дэргэдэх гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилэх “Нэг
цэгийн үйлчилгээний төв”-д том хүн 26 хүүхэд 16 нийт 42 иргэнийг 1-7 хоногийн
хугацаатайгаар байрлуулан, халуун хоол цайгаар үйлчилж аюулгүй байдлыг нь
хамгаалан ажилласан байна.
Гэр бүлийн хүчирхийллийн
хохирогч 83 иргэнд кейс нээж, хамтарсан багийн үйлчилгээг үзүүлэн хүчирхийлэгч,
хохирогч 110 иргэнд сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг өгсөн байна.
Дээрх үйлчилүүлэгчид нь ихэвчлэн бие махбодын болон сэтгэл санааны
хүчирхийлэлд өртсөн байх ба 1 үйлчилүүлэгч нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон
үйлчлүүлэгч байсан байна.