ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“Зөв амьдрал” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээ боллоо.

2017-05-16


Завхан аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хагжлийн хөтөлбөртэй хамтран “Зөв амьдрал” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдөр аймгийн “Амьдрах ухааны төв”-д зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын шинээр батлагдсан хууль тогтоожийг иргэдэд сурталчилж, Улиастай сумын 6 багийн иргэдийн дунд “Нэг минут- шинэ мэдээлэл” мэдлэг сорих тэмцээнийг зохион байгуулан явууллаа.
“Нэг минут-нэг мэдээлэл” мэдлэг сорих тэмцээнд 30 оноогоор Өлзийт багийн иргэд тэргүүлж, дэд байрыг 26 оноогоор Товцог багийн иргэд, гутгаар байрыг Жинст багийн иргэд эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээнд нийт 90 иргэн оролцсон ба оролцогч бүрт зохион байгуулагч байгууллагуудаас “Зөв амьдрал” гарын бэлэг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3929
2726 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%