Тус Цагдаагийн газраас санаачлан Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг дарга, түүний Тамгын газар, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэрийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран, оюутан сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөгжүүлэх ажлын хүрээнд “Хууль-оюутны амьдралд” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөн сарын 05-ны хооронд зохион явууллаа.
Энэ арга хэмжээ хүрээнд Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын Их сургуулийн харъяа Завхан сургууль, Политехникийн коллеж, Соёл урлагийн их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож буй ажлын явцтай танилцаж, зааварчилан, оюутан сурагчдад Цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээлэл хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилж ажиллаа.
Мөн оюутан сурагчдын дунд мэдлэг сорих “Элсэн цаг” тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Политехникийн коллежийн Соёлын танхимд зохион явууллаа.
Мэдлэг сорих “Элсэн цаг” тэмцээнд оролцогчид хууль эрх зүйн мэдлэг, авъяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Монгол Улсын Их сургуулийн харъяа Завхан сургуулийн Э.Сандагсүрэн ахлагчтай “Сүлд” багийнхан түрүүлж, Соёл урлагийн их сургуулийн салбар хөгжим бүжгийн коллежийн Б.Энхимөнх ахлагчтай “Гэргэ”, Политехникийн коллежийн Б.Болормаа ахлагчтай “АНТИ” багууд удаалж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.