ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Улиастай сумын Засаг даргын тамгын газарт шатахуун бага зарцуулалттай 1 ширхэг суудлын автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-45/2017

2017-05-25


Тендер зарлах өдөр: 2017.05.24

Тендер шалгаруулалтын нэр: Улиастай сумын Засаг даргын тамгын газарт шатахуун бага зарцуулалттай 1 ширхэг суудлын автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-45/2017

 

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Улиастай сумын Засаг даргын тамгын газарт шатахуун бага зарцуулалттай 1 ширхэг суудлын автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь  тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.

           Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2015, 2016 онуудад ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

 

Тендерийг 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06-р сарын 02ы өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт ирүүлэх эрхтэй эсэх: эрхгүй

Давуу эрхийн зөрүү тооцно. Тооцохгүй

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 100090051006

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:              Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар № 417.

Утас: 70462369, 99185977, 99787210

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%