Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах ажилтан М.Отгонжаргал Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан хамтран ажиллах талаар санал солилцож, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй” ном, гарын авлага, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.