Завхан аймагт 2017 оны 06 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Завхан аймаг дахь "Алтан гадас" одонт цагдаагийн газрын дэргэдэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан баг ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга, удирдлагуудтай уулзалт хийж ажлын удирдамжаа танилцуулж цаашид хамтрах ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа нэг цэгийн
үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, санхүүжилтийн байдалтай
танилцлаа.
Нэг цэгийн үйлчилгээний төв нь эрүүл мэнд,
сэтгэлзүй, хууль эрхзүй, нийгмийн болон хамгаалах үйлчилгээнүүдийг жендерт
суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн
хохирогчдод нэг дор үзүүлдэг олон улсын шалгарсан туршлага юм. НЦҮТ-д ирсэн хүн
эхлээд эмнэлгийн ерөнхий үзлэгээр орж, эрсдэлийн үнэлгээ хийлгэсний дараа эрүүл
мэнд, нийгмийн хамгаалал, хууль эрхзүйн мөн цагдаагийн үйлчилгээг нэг дор авах
боломжтой.
ҮНЭЛГЭЭНИЙ
АЖЛЫН ЗОРИЛГО:
-
НЦҮТ-үүдийн үйлчилгээ үзүүлэх чадавх үр ашигтай байдал мөр хэр их үр дүнтэй
ажиллаж байгааг болон үзүүлж буй үйлчилгээний ач холбогдлыг үнэлэх
-
Стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд НЦҮТ-үүдийн тогтвортой байдлыг
хангахад тулгарч буй бэрхшээл болон боломжуудыг үнэлэх
- НЦҮТ-үүд
гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон даван туулагчдад зориулсан нэн
шаардлагатай тусламж үйлчилгээний багцын удирдамжийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх
чадвартай эсэхийг үнэлэх мөн түүнийг хэрэгжүүлэхэд гарч буй асуудлыг
тодорхойлох
-
НЦҮТ-үүдэд тулгарч буй бэрхшээлүүд, сайн туршлага болон сургамж зэргийг
тодорхойлоход оршиж буй юм.