Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах ажилтан М.Отгонжаргал Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан цаашид анхаар ч ажиллах зарим арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Завхан аймгийн 24 суманд ажиллах хамтарсан багийн гишүүдэд сургалт зохион байгуулав.