ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"АРЦ СУУРЬ" 2017 НАМРЫН ХИЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-08-28

2017 оны 08 дугаар сарын 23-26 ны өдрүүдэд Арц суурь 2017 хилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдааг аймгийн ИТХурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянтэс сумын ИТХурал, Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Баянтэс сумын удирдлагууд, Бүгд найрамдах Туба улсын зочид төлөөлөгчид оролцлоо. Аймгийн Засаг дарга, Тува улсын Ерөнхийлөгчтэй байгуулсан хамтран ажиллах  санамж бичигт хил орчмын үзэсгэлэнг худалдааг жил бүр тогтмол зохион байгуулахаар тусгасны дагуу аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Тува улсын удирдлагуудтай уулзаж  энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ажилласны дээр цаашид олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал санаачлага гаргаж ажиллахаар тохиролцов. 

Аймгийн ИТХурлын дарга Ц.Балхярваа хэлсэн үгэндээ Завхан аймаг, Бүгд найрамдах Туба улстай соёл урлаг, спорт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, хил орчмын үзэсгэлэн худалдааг  жил бүр  тогтмол зохион байгуулдаг өдөртэй болж, хамрах хүрээ ач холбогдлыг сайжруулах болно гэдгээ илэрхийллээ.

       Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 200 гаруй бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлж шилдгүүдээ шалгаруулав.

              Шилдэг борлуулагчаар: Тэс сум, Тэсийн зүр хоршоо, Н.Батмөнх /цом/

              Шилдэг үйлдвэрлэгч: Баянтэс сум, Баянбулаг дэлгэрэх хороо ХХК, Ц.Аюушжав /цом/

              Шилдэг борлуулагч: Улиастай сум, Зоби ХХК, н.Баасанжаргал

                                                 Увс аймаг, Шагай ХХК, н.Банзрагч

              Шилдэг хоол үйлдвэрлэгч Баянтэс сум, С.Мөнхтуг нар шалгарлаа. 

Мөн Бүгд найрамдах Туба улсын талаас тус үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон, Баянтэс сумын бизнес эрхлэгч Б.Батнасан, Г.Чимэдрэгзэн /суран эдлэл/ Улиастай сумын бизнес эрхлэгч н.Эрдэнэчимэг  нарыг шагнаж урамшууллаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%