ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

БАРУУН БҮСИЙН АЙМГУУД, ОХУ-ЫН ТУВА УЛСЫН ДЭЭД ХУРЛЫН СОНГУУЛЬТАН, АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2017-09-20

Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын дээд хурлын Төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ 09 дүгээр сарын 16- 17-ны өдрүүдэд Улаангом хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалт, спортын арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн НӨУБ-ын эрхзүйн орчинг боловсронгуй болгох талаар санал солилцох мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах зэрэг ач холбогдолтой, үр дүнтэй уулзалт болсон юм.

Мөн энэ үеэр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 101 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь  хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслол, Увс аймгаас төрөн гарсан МУ-ын аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын барилдаан зэрэг томоохон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

 Уулзалт спортын арга хэмжээнд Завхан аймгийн ИТХурал, ажлын албаны баг тамирчид багаар төрөлд Сагсан бөмбөг Тэргүүн байр, алтан медаль, Гар бөмбөг Дэд байр, мөнгөн медаль, Дардас Тэргүүн байр, алтан медаль хүртэж ганцаарчилсан төрөлд Шатар аймгийн ИТХурлын Төлөөлөгч О.Батчулуун Дэд байр, мөнгөн медаль, Теннис аймгийн ИТХурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Эрдэнэбаатар, ажлын албаны ажилтан Э.Уянга нар Тэргүүн байр, алтан медаль хүртэж багийн дүнгээр Тэргүүн байранд орж "ЦОМ"-ын эзэд боллоо. 

Баруун бүсийн аймгуудын ИТХурлын сонгуультан, ажилтнуудын уулзалт зөвлөгөөн, спортын тэмцээн анх Ховд аймагт зохион байгуулагдаж байсан бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байсан нь тодорхой шалтгааны улмаар Завхан аймагт зохион байгуулагдах жилүүдэд өнжөөд байсан юм. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг 2018 онд Завхан аймагт анх удаа зохион байгуулахаар боллоо. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%