ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2017-10-01

МЭНДЧИЛГЭЭ

Ахмадууд азай буурлууд та бүхэндээ Олон Улсын ахмадын баярын мэндийг хүргэж, аймгийн ИТХурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх сайн сайхан бүхнийг өргөн дэвшүүлье.

Ахмад настнууд та бүхэн маань Завхан аймгийнхаа төдийгүй Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бидний бахархан дууриах үнэ хүндтэй хүмүүс гэдгийг хэлэхэд таатай байна.

Аймгийн ИТХурлын бодлогын гол цөм нь ахмад настнуудынхаа эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, насжилтийг уртасгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, төрийн хөнгөлөлт үйлчилгээ эдлэх, амарч сувилуулах зэрэгт гол анхаарал хандуулж ирсэн бөгөөд цаашид энэ асуудлаар улам их ажил санаачлан өрнүүлж ажиллана гэдгээ илэрхийлье.

Аймгийн ИТХурал 2016-2020 он хүртэлх бодлогын баримт бичигт хүүхэд багачуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Ахмадын сургаал алт” дэд хөтөлбөр батлахаар тусгасан ба “Сайн багш”,  “Сайн эмч”, “Сайн малчин” хөтөлбөрүүдийг батлахдаа ахмад настнаас суралцах, туршлагыг өвлөх талаар олон заалтыг оруулсан.

Ахмад настан та бүхэндээ урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

АЙМГИЙН ИТХУРЛЫН ДАРГА                               Ц.БАЛХЯРВАА 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%