2017 оны 10 дугаар сарын сарын 24-ны өдрийн 15:00 цагт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Нутгийн удирдлага, хууль эрх зүй, хүний эрхийн бодлогын хороо", "Нийгмийн бодлогын хороо" хуралдлаа. Хуралд тус бодлогын хороодын гишүүдээс Б.Ариунаа, Д.Одгэрэл, Д.Жавзмаа, Д.Болор-Эрдэнэ, Д.Дамдинбазар ИТХ-ын ажлын албаны ажилтан Г.Амарсайхан, И.Чойжилжав нар оролцлоо. Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхжаргал, В.Долгор нар хурлаар "Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг" дэд хөтөлбөр, Эрх зүйн боловсрол эрс өөрчлөлт дэд хөтөлбөр"-ийн төслийг танилцуулан бодлогын хороодоор хэлэлцүүллээ.