Аймгийн ИТХ-ын даргын удирдамжийн дагуу ИТХ-ын Эдийн засгийн бодлогын хороо, ажлын алба, Орон нутгийн өмчийн газраас ажлын хэсэг гарч орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтанд болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улиастай суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд хяналт үнэлгээ шинжилгээ хйилээ. Удирдамжийн хүрээнд: Улиастай сум доторх хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэл, Богдын гол багт баригдах Цэнгэлдэх хотхоны 140 айлын барилга байгууламжид цахилгааны хангамжийн шугам татах, Усан бассейн спорт цогцолбарын барилгын ажлын гүйцэтгэлийн явц, Улиастай сумын авто замын дагуух хөдөлгөөний эрчим ихтэй гудамж, талбай, объектуудыг камержуулах ажил, Хөгжимт жүжгийн театрын барилгын засварын ажлын гүйцэтгэл, аймгийн Нэгдсэн эмнэлгийн их засварын ажилтай танилцлаа.
Мөн аймгийн ИТХурлаар батлагдсан хөтөлбөрүүдийн биелэлт хэрэгжилтийн явц, Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан уриалгуудыг хэрэгжүүлж ажиллаж буй байдалтай танилцаж арга зөвлөгөө чиглэлээр хангаж ажиллаа.