ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

10 ДУГААР САРД ИРГЭНИЙ ТАНХИМД ХЭЛЭЛЦСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОВЧ МЭДЭЭ

2017-11-03

Барилга хот байгуулалтын яамнаас 2017 оны 02/2891 тоот албан тоотоор ирсэн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг Улиастай сумын иргэдийг оролцуулан аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газартай хамтран зохион байлаа.

Хэлэлцүүлгийг  2017 оны 10-р сарын 25-ны өдөр “Иргэний танхим”-д зохион байгуулж, 25 иргэн санал бодлогоо тусгаж саналуудыг нэгтгэн Газрын харилцаа, хот байгуулалтын газар Барилга хот байгуулалтын яаманд албан тоотоор хүргүүлэв.

Авилгагүй нийгмийн төлөө-Иргэдийн оролцоо сэдэвт  хэлэлцүүлгийг Либерал эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15:00 цагаас Иргэний танхимд хэлэлцэж хэлэлцүүлэгт 37  иргэн оролцож санаа бодлоо тусгаж ажиллаа.

Хэлэлцүүлгээр Авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын асуудлыг дэвшүүлэн Төрийн болон төрийн бус байгууллагуудад Авилгын эсрэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулах талаар санал бодлоо солилцов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%