ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГХУСАЗСЗ-ИЙН ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

2017-11-07

ЗАВХАН АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 3 ДУГААР УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

Аймаг, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанд ирүүлэх тайланд дараах үзүүлэлтийг тусгасан байвал зохино. Үүнд:

1.Тухайн нутаг дэвсгэр, салбарын байгаль, цаг уур, засаг захиргаа, нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн онцлог(1-2 хуудас)

2.Тухайн нутаг дэвсгэр, салбар дахь тайлант (2017 оны эхний хагас жил)оны статистикийн мэдээлэлд үндэслэсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, зам тээврийн ослын нөхцөл байдал(5-6хуудас) /08 сарын байдлаар/

 

 

 

 

2.1.Цагдаагийн байгууллага дахь гомдол, мэдээллийн шийдвэрлэлт

Өргөдөл гомдол:

 

Тус цагдаагийн газарт 2017 оны эхний 08 сард иргэд, аж ахуйн байгууллагаас  862 гомдол, мэдээлэл хүлээн авч бүртгэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 124  нэгжээр буюу 12,5 хувиар буурсан байна.

Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 237 буюу 27,4 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 655 буюу  75,9 хувь нь захиргааны шинжтэй байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 123 буюу 51,8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 107 буюу 45,1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны зөрчлийн шинжтэй 655 гомдол мэдээллийн 460 буюу 70,2 хувийг хялбаршуулсанаар шийдсэн, 54 буюу 8,2 хувийг зөрчлийн хэрэг нээсэн, 49 буюу 7,4 хувийг баривчилж, 25 буюу 2,9 хувийг харъяаллын дагуу шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан-7, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан -61-ийг шалгаж шийдвэрлэсэн байна.  Одоо ажиллагаанд нийт  10 гомдол мэдээлэл байна.

 

2.2.Бүртгэгдсэн гэмт хэргийн хөдөлгөөн, ангилал, төрөл, үйлдлийн арга, сэжигтэй этгээдийн онцлог, учирсан хор хохирол

Гэмт хэргийн талаар: 2017 оны 08 дугаар сард   нийт 132 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-ээр \гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр\ хэрэгсэхгүй болж   6 хэрэг хасагдаж,   нийт 126 гэмт хэрэг статистик мэдээгээр тоологдсон нь   өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55  хэргээр буюу 30,3    хувиар буурсан  үзүүлэлттэй байна. 

Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 36 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 28 гэмт хэргийн сэжигтнийг тогтоож, яллагдагчаар татсанаар гэмт хэргийн илрүүлэлт 43,8 хувьтай тооцогдлоо.Илрүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,20 хувиар буурсан байна.

 

Нийт гэмт хэргийн 60 буюу 48,5 хувийг хөнгөн, 10  буюу 8,8 хувийг хүндэвтэр,  23 буюу  18,2 хувийг хүнд хэрэг, 2 буюу 1,6 хувь нь онц хүнд хэрэг тус тус эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 222.400.000 /хоёр зуун хорин хоёр сая дөрвөн зуун мянган/  төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  136.800.000/ нэг зуун гучин зургаан сая найман зуун мянган/ төгрөг буюу 61,5 хувийн хохирлыг нөхөн төлүүллээ. Нөхөн төлөлтийн хувийг өмнөх онтой харьцуулахад 22,3 хувиар өссөн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах шатанд 207.600.000 /хоёр зуун долоон сая зургаан зуун мянган / төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.                                                                                                                        

            Гэмт хэргийн улмаас 24 иргэний амь нас хохирч, 55 хүн гэмтэл авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас баралт 22 нэгжээр буюу 11 дахин өссөн байна.  Гэмтсэн хүний тоо 10 нэгж буюу 14,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

Эмэгтэйчүүдээс үйлдэгдсэн  гэмт хэрэг 8 бүртгэгдсэн нь   өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 14,2 өссөн    байна.

 

 

2.3.Прокурорын байгууллагын хүлээн авсан гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлт, эрүүгийн хэрэгт хяналт тавьсан үйл ажиллагааны мэдээлэл

Аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажлын хүрээнд  2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд  Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумуудын ард иргэдэд хууль сурталчлах ажлыг зохион байгууллаа.

            Дээрх арга хэмжээнд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох гарын авлагаар хангах ажлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг 300 гаруй боршюр, санамж, зөвлөмж, гарын авлага бусад холбогдох материалуудыг  ард иргэдэд тарааж ажиллаа.

Аймгийн прокурорын газраас  дээрх 4 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалган тусалж, шалгалтын мөрөөр прокурорын мэдэгдэл, албан бичиг хүргүүлж ажилласан байна. 

 

 

Мөн аймгийн прокурорын газраас аймгийн төвд үйл ажиллагааг явуулж  төрийн байгууллагуудад  2017 оны 08 сарын 01-03- өдрүүдэд Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Хөдөө аж ахуйн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Тагнуулын алба, Цагдаагийн газар, Статистикийн газар, Цэргийн штаб, Хаан банк гэх зэрэг  15  байгууллагад  шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт,  мэдээлэл таниулга уулзалтуудыг зохион байгуулж ажиллалаа.

Хууль сурталчилсан талаар Улсын Ерөнхий прокурорын газрын болон аймгийн вэб сайт, орон нутгийн “Шинэ Завхан” телевизэд мэдээ мэдээлэл өгч ажилласан.

2.4. Шүүхээс анхан шатны журмаар эрүүгийн хэрэг хүлээн авч, шийдвэрлэсэн байдал

Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан иргэд, төрийн албан хаагч нарт хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” ажлын удирдамжийн хүрээнд Завхан аймгийн Цагаанчулуут, Завханмандал, Ургамал сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа.

            Үүнд: Цагаанчулуут, Завханмандал, Ургамал сумуудын иргэд, төрийн албан хаагч нарт шинээр батлагдаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар холбогдох мэдээлэл хийж, гарын авлага, боршур тараалаа.

            Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн шторкуудыг үзүүлсэн.

            2016 он, 2017 оны 9 дүгээр сарын байдлаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн судалгааг сум тус бүрээр нь гаргаж сумуудын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн.

 

            Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд мөрдөгдөж эхэлснээс хойш нийт 25 хүнд холбогдох 14 хэргийг хүлээн авч 11 хүнд холбогдох 9 хэргийг шийдвэрлэсэн байна.Үүнээс:  

Үзүүлэлт

Хэрэг

Хүн

1

Нийт хүлээн авсан

14

25

2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-р зүйл 4 дэх хэсэг /Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан/

3

6

Үүнээс

 

3

Шүүгч өөрийн санаачлагаар

0

4

Талуудын хүсэлтээр

3

5

Хүсэлтийг хангасан

3

6

Хүсэлтийг хангаагүй

0

 

             Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 14 эрүүгийн хэрэг хүлээн авч 1 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, 1 хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн байна.

Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн байдал

Үзүүлэлт

Материал

Хүн

1

Хүлээн авсан

30

30

2

Хэрэгсэхгүй болгосон

3

3

3

Шийтгэл оногдуулсан

24

24

4

Шийтгэлээс чөлөөлсөн

1

1

5

Хуралдааныг хойшлуулсан

2

2

 

2.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл

          

 

2.6.Цагдаа, Шүүх болон бусад эрх бүхий субъектийн илрүүлж шийдвэрлэсэн захиргааны зөрчил, түүний шийдвэрлэлт

Захиргааны зөрчил 5380 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1337 нэгж буюу 33,0 хувиар өссөн үзүүлэлттэй.

2.7.Зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний хор уршиг, шалтгаан нөхцөл

2017 оны эхний 8 сард зам тээврийн осол хэрэг 11 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Зам тээврийн осол хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл:

1.    Иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал түгээмэл байна.

2.    Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож байна.

3.    Хөдөлгөөний хурдыг хэтрүүлэх, ялангуяа хөдөөний засмал зам дээр хурд хэтрүүлэн явж байна.

2.8.Тухайн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй нийт болон зонхилон үйлдэгддэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл

1. Иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэрэг давамгайлан үйлдэгдэж байна. Үүнд дараах хүчин зүйл нөлөөлж байна.

·         Иргэд, аж ахуй нэгж байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, харуул  хамгаалалт сул

·         Ажил хөдөлмөр эрхлэлтийн  зах зээл хомс байгаагаас залуучууд хялбар аргаар мөнгө  олон зорилгоор  хулгайлах гэмт хэргийг үйлдэж байна.

·         Өөр  аймаг, хот сум дамжин явуулын этгээд амархан борлогдох, овор хэмжээ багатай эд зүйлсийг хулгайлах  явдал гарч байна.

2. Иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байна. Шалтгаан нөхцөл:

·         Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоо маш ихэдсэн.

·         Залуучууд согтууруулах ундааг найз нөхөд, бүгдээрээ нийлж хэрэглэх явдал их байна.

·         Ажилгүйдэл

3.Салбар зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүний талаарх мэдээлэл болон тайлант (2017 оны эхний хагас жил)онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа(1-2хуудас)

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар баталсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөг хүргүүлж, чиглэл өгсний дагуу хамтарч ажиллах холбогдох газруудаас саналыг авч нэгтгэн Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 28 заалттай боловсруулан баталж хэрэгжилтийг ханган  ажиллаж байна.

Тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус салбар зөвлөл нь 23 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

3.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар ИТХ-аас төсөвлөсөн санхүүжилт, түүний зарцуулалт

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар улирлын байдлаар батлагдсан төсөв нь 25184200 төгрөг үүнээс гүйцэтгэл нь 16,933,900.94 төгрөг байна.

 

3.2.Засаг даргын нөөц хөрөнгөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан байдал, түүний зарцуулалт, үр дүн

Хууль зүй дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилготой, нийт 221 төрийн албан хаагчдыг хамруулсан сургалтад Засаг даргын нөөц сангаас 1,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.      

 

3.3.ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтаар сурталчилсан байдал, түүнд зарцуулсан төсөв.

ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан бодлого, үйл ажиллагааг орон нутагт  “Шинэ Завхан” телевиз, “Завхан” сонин, zavkhan.khural.mn, zavkhan.gov.mn, zavkhanpolice.gov.mn сайтаар сурталчлан олон нийтэд хүргэж ажиллаж байна.

“Шинэ Завхан” телевизтэй сард төлөх төлбөрийн хэмжээг нэг сарын 150 000 мянган төгрөг байхаар тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан бодлого, үйл ажиллагаа болон “Сэргийлэгч “нэвтрүүлгийг 7 хоногт 2 удаа тогтмол гаргаж хэвшээд байна.

3.4.ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн Ажлын албанаас өгсөн ажлын чиглэл, зөвлөмж, үүрэг, даалгаврыг  хэрэгжүүлж ажилласан байдал

Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөлөөс өгсөн чиглэл, зөвлөмж үүрэг даалгаварыг хуулийн хүрээнд хугацаанд шийдвэрлэж ажиллаж байна.

3.5.Салбар зөвлөл хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан байдал

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Ирвэл зохих 23  Шалтгаан: Хүндэтгэх шалтгаан:   Ирсэн 14 Чөлөөтэй 9

Хуралдааны ирцийн хувь  60,9 хувьтай хуралдаж 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгны хэрэгжилтийн явцыг хэлэлцэж хэрэгжих шатандаа байгаа ажлыг хурдан шуурхай хэрэгжүүлж төлөвлөгөөний дагуу ажлыг эрчимжүүлж ажиллах талаар чиглэл өгч ажиллаа.

4.Тухайн нутаг дэвсгэр, салбарын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан үйл ажиллагаа, түүний үр дүн, зарим онцлог ажил, тэргүүн туршлага (4-5хуудас)

4.1.Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас;

 

Цагдаагийн газраас санаачлан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Прокурорын газартай хамтран “Амар амгалан Завхан төлөө” аяныг аймгийн 23 сумыг 3 бүс болгон сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 12 сар хүртэл явуулахаар зохион байгуулж аян үргэлжилсээр байна. Нэг суманд 14 хоног үргэлжлэх аяны хүрээнд хийгдсэн ажил арга хэмжээг хурлын албан ёсны сайтаар байршуулан сурталчлан ажиллаж байна.

 

4.2.Засаг даргын Тамгын газраас;

 

Эрх зүйн шинэтгэл, хууль зүйн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэн аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран давхардсан тоогоор 25 сэдвийн хүрээнд 160 цагийн сургалтыг 24 сумын 114 багийн иргэд болон 126 төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдыг /танхимын болон зайны  сургалт/ хамруулан 46 удаагийн 11243 хүнд сургалт, сурталчилгааны ажил зохион байгууллаа. Тухайлбал:

1.Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн ойлголт, ач холбогдол, захиргааны акт, захиргааны хэм хэмжээний гаргахад анхаарах асуудлыг таниулах, төрийн албан хаагчдыг мэдээллээр ханган, ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, ажлын уялдаа холбоог хангаж, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор 2 дахь шатны сургалтыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж сургалтад 200 гаруй төрийн албан хаагчдыг хамрууллаа.

2.Хууль зүй дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилготой, нийт 221 төрийн албан хаагчдыг хамруулсан сургалтад Засаг даргын нөөц сангаас 1,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

3. Авлигатай тэмцэх газартай хамтран Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, ИТХ, Засаг даргын Тамгын газрын хөрөнгө орлогын мэдүүлгийг хадгалах эрх бүхий албан тушаалтан нарын цахим сургалт, сумдын Тамгын газрын дарга нарт Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих сэдвээр, 18 сумын Засаг даргын Захирамжинд зөвлөмж бичиж хүргүүлэн хууль зүйн үндэслэл сэдвээр сургалтуудыг тус тус зохион байгуулсан.

Зарим онцлог ажил, тэргүүн туршлага

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хууль сурталчлах нэг сарын аяны хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион байгуулж шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд ард иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж, хууль эрх зүйн цогц мэдээлэл үйлчилгээг үзүүлсэн.

Мөн аяны хүрээнд АЗДТГ-ын ХЭЗХ, Архивын тасаг, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн туслалцааны төв тус бүр өөрсдийн үйл ажиллагааны чиглэл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шторк бэлтгэн хот хооронд зорчигч тээврийн хэрэгслээр дамжуулан иргэд хүргэж байна.

4.3.Цагдаагийн байгууллагаас;

Завхан аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран “Байгаль орчны хяналт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 2 сарын хугацаатайгаар зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд 15 сумдад цагдаагийн алба хаагч-.байгаль орчны байцаагчийн хамтарсан эргүүлүүд  60 удаа хяналт шалгалтад ажиллаа.

Их дээд, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 06-ны хооронд зохион явуулсан ба уг арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын орчимд “School police “ эргүүлээр 19 сургуулийн 380 эцэг эхчүүд 1140 хүн/ цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна.

 

4.4.Прокурорын байгууллагаас;

 

4.5 .Шүүхээс Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хууль сурталчилах нэг сарын аяны хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион байгуулж шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд ард иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж, хууль эрх зүйн цогц мэдээлэл үйлчилгээг үзүүлсэн.

4.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас;

 

 

4.7.Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас;

Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, гэр бүл дэх зөрчлийг арилгахад хүүхдүүдийн дуу хоолойг сонсгох, оролцоог хангах зорилго бүхий “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” гар зураг, шүлэг, эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн 840 бүтээлээс шалгаруулан шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон.

 

4.8.Сумдын салбар зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн ажил;

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилготой “Амар амгалан Завханы төлөө” аяныг Аймгийн ИТХ-ын хурлын даргын баталсан удирдамжийн дагуу 24 сумыг 3 бүс болгон аялах Дарцаг, аялах хавтсыг  сумдад аялуулж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж хийсэн ажлыг өртөөлүүлэн олон нийтэд хүргэж, сум орон нутагт зохион байгуулж хийсэн ажлыг эрчимжүүлэхээр 3 бүсийн дунд аялах хавтас дарцагыг сумдууд дамжуулан аялуулж ажиллаж байна.

 

4.9.Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 9 дэд зөвлөлийн хүрээнд хийсэн ажил, түүний үр дүн

2017 оны 01 сарын 16-ны өдөр согтууруулах ундаанаас үүдэлтэй хордлого байж болзошгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан МХЕГ-аас ирүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах тухай 2017 оны 01 сарын 18-ний өдрийн 2/231 тоот, Засгийн газрын 2017 оны 2 сарын 1-ний өдрийн 46 дугаар тогтоол, Архидан согтуурахтай тэмцэх талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх тухай 2017 оны 02 сарын 16-ний өдрийн 01/01 тоот албан даалгавар, Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай Аймгийн засаг даргын 2017 оны 03 сарын 02-ний өдрийн 02 тоот албан даалгаврын биелэлт, Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, холбогдох дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

 Шалгалтанд хамрагдсан асуудлууд

Зориулалтын болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн газар, цэгт хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй эсэх

Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хуурамч согтууруулах ундаа, түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй эсэх

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтлөж хэвшсэн эсэх

Шалгалтын явцад хадгалах, тээвэрлэх, худалдаалах нөхцөл зөрчигдсөн баталгаажилтгүй согтууруулах ундаа, түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан, үнэлгээ, дүгнэлт өгөх

Согтууруулах ундаа худалдах, түүгээрүйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчилсөн эсэх.

Согтууруулах ундаа, янжуур тамхины эрүүл мэндийн анхааруулга, бүтээгдэхүүний санамжийг байрлуулсан эсэх,

Архины хэрэглээг бууруулах талаарх сурталчилгаа болон согтууруулах ундааны хор уршиг, эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчилгааны хуудас, зөвлөмж, сэрэмжлүүлэг байршуулсан эсэх

Техникийн спирт, спиртэн суурьтай ахуйн химийн болон цэвэрлэгээний шингэн бодис худалдаалж буй эсэх, шошгонд тандалт судалгаа хийх

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн  4.3. дахь заалт /Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно./-ын хэрэгжилт,

Хууль бусаар согтууруулах ундаа худалддаг иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлэх, үйл ажиллагааг таслан зогсоох талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Шалгалтанд  хамрагдсан объектийн талаарх товч мэдээлэл:

Шалгалтанд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэх тусгай зөвшөөрөлтэй 166 аж ахуйн нэгж хамрагдлаа.

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:

Хяналт шалгалтаар Сумдын Засаг дарга нарт 2017 оны 01 сарын 19-ны өдөр 07/14 тоот албан бичгийг хүргүүлж, газрын даргын баталсан 5 бүлэг 26 заалт бүхий ажлын  төлөвлөгөө гарган дараах ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Хяналт шалгалтанд 166 аж ахуйн нэгжийг хамруулахад Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн цэгт худалдаа, үйлчилгээг эрхэлж байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1. дах заалт /Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах мэдээллийг маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллага  /цаашид “хяналтынбайгууллага” гэх /-д мэдээлнэ:/-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 Шалгалтаар давхардсан тоогоор 880 зөрчил илрүүлж, 72% буюу 634 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчил гаргасан  аж ахуйн нэгжид 85 заалт бүхий 17 албан шаардлага, 32 заалт 7 зөвлөмжийг хүргүүлэн, Мөнхжин Од ХХК, Жем Интернейшнл”ХХК, Арвайн үндэс ХХК-ны согтууруулах ундааг МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хатуулаг, шүлтлэг, альдегид, совсны тос, метанол үзүүлэлтээр хамруулахад MNS  0179-2016 Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага стандартыг хангаж байна. Аймгийн татаварын хэлтэстэй хамтран Найрсаг архины онцгой албан татварын тэмдгийг тусгай багажаар шалгахад Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Мөнхжин Од ХХК-д үйлдвэрлэсэн стандартын архи болох нь тогтоогдсон.

Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрч чанар, аюулгүй байдлаа алдсан 8 аж ахуйн нэгжийн 49 нэр төрлийн (12 л, 13 кг, 58 ш) 268550, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр ЗДХХ 1 нэр төрлийн ( 80 ш) 120000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн,  согтууруулах ундааг импортлохоор гаалийн төв байгууллагаас нэр заан тогтоогоогүй боомтоор онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа хууль бусаар оруулж ирж худалдаалсан 1 аж ахуйн нэгжийн  2 нэр төрлийн 2 ширхэг 30000 төгрөгийн согтууруулах ундааг  тус тус илрүүллээ.  Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, стандартын шаардлага хангахгүй, их эрсдэлтэй үнэлэгдсэн 116 цэгийн согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Аймгийн засаг даргад санал хүргүүлсэн.

Иргэд олон нийтэд гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, техникийн спирт, спиртэн суурьтай ахуйн химийн болон цэвэрлэгээний шингэн бодисыг зориулалтын дагуу хэрэглэх талаар сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргүүлж, согтууруулах ундааны хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаврыг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах зорилгоор “Аймгийн шуурхай удирдлагын нэгдсэн төв”, “Оюунлаг завханчууд”  сэтгүүл, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ШЗТВ/, байгууллагын вэб сайт, facebook-ээр зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, “Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо”, “Хүнсний бүтээгдэхүүний баталгаат байдал, хадгалалт”, “Хуванцар савны хэрэглээ”, “Хоол, хүнсний аюулгүй байдал-хууль эрх зүй”, “Хүнсний зах, бөөний худалдааны төв, нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага”, Мах сүү цагаан идээний худалдаа эрхлэгчдэд “Мах, сүүний гарал үүүсэл, чанар аюулгүй байдал”, ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, шошгын мэдээллийг хэрхэн унших вэ”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Согтууруулах ундааны хэрэглээ ба түүний хор нөлөө” сэдэвт сургалтыг 2500 иргэнийг хамруулан зохион байгууллаа.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал:

Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрч чанар, аюулгүй байдлаа алдсан 8 аж ахуйн нэгжийн 49 нэр төрлийн (12 л, 13 кг, 58 ш) 268550, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр ЗДХХ 1 нэр төрлийн ( 80 ш) 120000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн,  согтууруулах ундааг импортлохоор гаалийн төв байгууллагаас нэр заан тогтоогоогүй боомтоор онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа хууль бусаар оруулж ирж худалдаалсан 1 аж ахуйн нэгжийн  2 нэр төрлийн 2 ширхэг 30000 төгрөгийн согтууруулах ундааг  тус тус илрүүллээ.

Авсан арга хэмжээ, мэргэжлийн болон хууль зүйн туслалцаа, зөвлөгөө:

Шалгалтанд хамрагдсан газруудад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, нийт 166 аж ахуйн нэгж, иргэний дотоод хяналтын ажилтан, ажиллагсад, иргэдэд “Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо”, “Хүнсний бүтээгдэхүүний баталгаат байдал, хадгалалт”, “Хуванцар савны хэрэглээ”, “Хоол, хүнсний аюулгүй байдал-хууль эрх зүй”, “Хүнсний зах, бөөний худалдааны төв, нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага”, Мах сүү цагаан идээний худалдаа эрхлэгчдэд “Мах, сүүний гарал үүүсэл, чанар аюулгүй байдал”, ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, шошгын мэдээллийн хэрхэн унших вэ”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Согтууруулах ундааны хэрэглээ ба түүний хор нөлөө” сэдэвт сургалтыг 2500 иргэнийг хамруулан зохион байгуулж, Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр болон согтууруулах ундаа, техникийн спирт, спиртэн суурьтай ахуйн химийн болон цэвэрлэгээний шингэн бодисын чиглэлээр 4 зөвлөмж, сэрэмжлүүлэг гарган хүн ам олноор цугларах цэгүүд, нийтийн  зорчигч тээврийн хэрэгсэл, автобус, такси, бөөний худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдээр байршуулах, тараах зэргээр иргэн бүрт хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээг бий болгоход чиглэсэн мэдээ, мэдээллээр ханган ажиллаж байна.

Хэрэглэж дуусах хугацаа хэтэрч чанар, аюулгүй байдлаа алдсан 8 аж ахуйн нэгжийн 49 нэр төрлийн (12 л, 13 кг, 58 ш) 268550 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн Улиастай сумын ЗДТГазрын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгч ажиллалаа.

Хяналт шалгалтаар “Мөнхжин-Од” ХХК-ны “Найрсаг” архи Тосонцэнгэл сумын Мөнх-Оргих ХХК-ны Оргих дэлгүүрт худалдаалж байсан 0.75литр 10 ширхэг, 0.5 литр 19 ширхэг, Баянтэс сумын Баянбулаг дэлгэрэх ХХК-ний Баянбулаг дэлгүүрт 0.5 литр 2ш /2016.11.09-нд үйлдвэрлэсэн/, тус компаний 390 нэрийн цагаан архи 0.5л 11 ширхэг нийт 42  архийг МХЕГ-ын даргын 2015 оны 06 сарын 24-ны өдрийн 312 дугаар тушаалын дагуу битүүмжилсэн.

Дүгнэлт

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн 30 хувь нь холбогдох хяналтын хуудсаар их эрсдэлтэй үнэлэгдсэн, хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага хангахгүй цэгт олгогдсон байна.

2017 оны 05 дугаар сард Тэс, Баянтэс, Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг сумдын аж ахуйн нэгж байгууллага, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиуд, ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагуудыг хамруулан Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, түймэр унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийн нөөц бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдлыг газар дээр нь үзэж шалган заавар зөвлөмж өгөх зорилгоор хяналт шалгалтын ажлыг зохион явуулсан.

https://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t34.0-12/19114341_2133397580220279_2027558420_n.jpg?oh=792db7b374f2c7f852bf0e79c876da63&oe=59C50871            Хяналт шалгалтаар сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувийн бэлтгэл хангагдаагүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй, дайчлагдан ажиллах машин техник хангалтгүй, томилгоожуулсан иргэдэд зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, ой, хээрийн түймэр гарч болзошгүй эрсдэл бүхий газруудын зураглал гаргаагүй, ухуулга, сурталчилгааны ажил хангалтгүй, гал унтраах багаж, техник хэрэгслийн хадгалалт, ашиглалт хангалтгүй, мод боловсруулах цэгүүдийн хөрөө рамууд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, багаж хэрэгсэл хангалтгүй, зарлан мэдээллийн журам шинэчилж баталгаажуулаагүй, ард иргэд, нөхөрлөлүүдэд ойг хариуцуулж, гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулах талаар заавар зөвлөмж өгч ажиллаа.

 

4.9.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр;

.  Тус аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж буй “ Байгаль орчны хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтанд ажиллаж буй хяналт шалгалтад ажиллаж буй алба хаагчид мал, мах худалдан авч байгаа болон борлуулж буй ченж нар болон иргэдийг хяналт шалгалтад хамруулан, гарал үүслийн гэрчилгээтэй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Арга хэмжээний дүнг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооцохоор төлөвөлөөд байна.

 

4.9.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр;     

Замын цагдаагийн албаны дэд даргаас 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийн дагуу Улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Зөрлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Оюутан тээвэр-2” хамтарсан хяналт шалгалтанд ажиллах ажлын төлөвлөгөөг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд зохион явуулахаар гаргаж нутаг дэвсгэр хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хүргүүлэн Авто тээврийн үндэсний төвийн Завхан аймаг дахь салбарын байцаагч, Байгаль орчны газрын байцаагч нартай хамтран тус аймгийн Их-Уул сумын Солонготын давааны замд 24 цагаар ажиллан илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан арга хэмжээ тооцон ажиллаа.

“Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Зорчигч тээврийн “Хараацайн жигүүр” ХХК,  “Жавхлант хийморь” хоршооны автобуснуудад Улиастайгаас Улаанбаатар хотын чиглэлд гарах үед нь тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг шалгалт хийж осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол ухуулга яриа хийн ажиллаж байна.

Мөн замын цагдаагийн албаны даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13/2142 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд  2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион явуулахаар ажлын төлөвлөгөө гарган цагдаагийн газрын даргаар батлуулан улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг тус аймгийн Идэр, Нөмрөг, Их-Уул, Тэлмэн, Алдархаан сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа нарт хүргүүлэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн биелэлтийг хангуулах, түүнд тавих хяналт шалгалтыг сайжруулах, жолооч, зорчигч, замын хөдөлгөөнд оролцогч нарын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг чиглэл өгч өдөр бүр хийсэн ажлын мэдээг авч хяналт тавин ажиллаж байгаагаас гадна тус аймагт ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн хэрэгсэл бүхий аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн асах байдлыг бүрэн болгох, жолооч, зорчигч нарын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд чиглэлээр “Оюутан тээвэр-2”, “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл”, “ Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам” “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл” “Эвдрэл гэмтэл техникийн байдал” “Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж” “Ачааны автомашин, ачаа тээвэрлэлт” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж Орон нутгийн Шинэ завхан телевиз, орон нутгийн замын цагдаа, цагдаагийн газрын facebookээр иргэд олон нийтэд сурталчилан ажиллаж байна.                                                    

 

4.9.3.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр;

Аймгийн хэмжээнд тарваганы тооллого хийж байгаатай холбогдуулан хууль бусаар тарвага агнахыг таслан зогсоох  зорилгоор сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар хамтран тухайн орон нутагтаа хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах албан тоот, тарваганы тооллого явуулах зөвлөмж, аргачлал хүргүүлэн ажилласан.

Байгалийн нөөц баялгийг зохиостой ашиглалтыг сайжруулж хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Улиастай сум, Алдархаан сум хамтран хяналт шалгалтын аян зарлаж эргүүл шалгалтанд тогтмол 24 цагаар гарч илэрсэн зөрчлийн МХГ-т шилжүүлэн ажиллаж байна.

“Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт байгаль орчны салбаруудын нээлттэй хаалганы өдрийн зохион байгуулж, байгалын нөөцийг зохистой ашиглан гар урчуудын авьяас чадвар ур ухааныг шингээсэн гар урлалын бүтээл урлах удирдамжийн хүрээнд гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлыг зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд  Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Тосонцэнгэл, Завханмандал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Идэр, Отгон, Шилүүстэй, Сонгино, Тэлмэн сумдын  эсгий, төмөр, чулуу, мод, оёдол, шүр суран эдлэл, бэлэг дурсгалын зүйлүүдийг урласан 64 иргэн, аж ахуй нэгж оролцсон. 

4.9.4.Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр;

4.9.5.Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр;

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар  хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээд бүлэг, бөөгнөрөл, сэжигтэй байр байгууламж, баар цэнгээний газруудын талаар одоогоор мэдээлэл авагдаагүй байна. Мөн биеэ үнэлэгчид хөлсөлж амьдардаг, цуглардаг байж болзошгүй байр орон сууц одоогийн байдлаар бүртгэгдээгүй байна.

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх, нийгмийн хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор  цагдаагийн газарт иргэдэд хууль зүйн болон сэтгэл зүйн  зөвлөгөө өгөх 98690009 дугаарын утсыг ажиллуулж, зөвлөгөө авахыг хүссэн 89 иргэдэд зөвлөгөө өгч ажилласан.

4.9.6.Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр;

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Зуслан”, “Цахим” зэрэг  нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж үр дүнг тооцлоо.       

4.9.7.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр;

               Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай,  Зөрчлийн тухай хуулиудыг сурталчлах, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны даргын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12б/505 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах  зорилгоор “Мансуурал” хэсэгчилсэн арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 18-ны хооронд зохион байгууллаа.         

4.9.8.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр;

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай,  Зөрчлийн тухай хуулиудыг сурталчлах, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны даргын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12б/505 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах  зорилгоор “Мансуурал” хэсэгчилсэн арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 18-ны хооронд зохион байгууллаа.

 

Арга хэмжээний хүрээнд:

 

1.    Сум баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт хариуцсан нутаг дэвсгэртээ оршин суудаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бэлдмэл, цавуу ахуйн хэрэглээний газар хэрэглэдэг -0, сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийг хянаж чадваргүй-12, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, орчиндоо түгшүүр төрүүлдэг 56 иргэдийн бүртгэлд судалгаанд хамрууллаа.

2.    Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 59 аж ахуй нэгж байгууллага, эмчийн сангийн үйлчилгээ эрхэлдэг-18 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  насанд хүрээгүй хүүхдэд ахуйн хэрэглээний газ, цавууг худалдахгүй байх талаар,  сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүй иргэдэд олгохгүй байх талаар  нийт 77 байгууллагад зөвлөмж хүргүүлэн, хариуг авч ажиллаа.

3.    Мансууруулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 225 хүнд сургалт- мэдээлэл хийж, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэдэг хүмүүсийн ар гэрийн  35 хүнтэй уулзаж, эрүүл мэндийн төвийн эмч нараар зөвлөгөө өгүүлсэн байна.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар тус аймагт мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

4.9.9. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй, тэмцэх,урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сум, багийн түвшинд Crimemap  программыг Эрүүгийн цагдаагийн тасгаас нэвтрүүлэн, шаардагдах обектууд болон суббъектуудын судалгааг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

5.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, алдаа, дутагдал, шийдвэрлэх арга зам, шийдвэрлүүлэх асуудал, санал зөвлөмж (1-2хуудас)

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн улиралын тайланг улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албанд хүргүүлж байхаар мэдээ тайлангийн график баталж мөрдөж ажиллавал ажил тогтворжих хандлага харагдаж байна.

5.1.Аймаг, нийслэл, тухайн салбарын хэмжээнд тулгамдсан асуудал;

5.2.Хууль зүйн салбарын хэмжээнд тулгамдсан асуудал;

5.3.Улсын хэмжээнд тулгамдсан асуудал;

1.    Тайланг 12-17 хуудаст багтаасан байх

2.    Гэмт хэргийн хөдөлгөөн, хандлагыг тодорхойлохын тулд сүүлийн 10, эсхүл 5 жилийн мэдээллийг ашиглаж болох бөгөөд тухайн нөхцөл байдлыг тодруулж бичихдээ тухайн тайлант хугацааны мэдээллийг ашиглана.

3.    Тайланг бэлтгэхдээ кейс буюу бодит баримтаар жишээ авах, зургийг оруулах, хүснэгт, график дүрслэлээр илэрхийлэх, тухайн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг өргөн хүрээнд авч үзэх зэргээр үг, утга найруулгын алдаагүй байх

4.    Тайланд статистикийн мэдээлэл, судалгааг хавсаргаж болно.

5.    Тайланг цаасаар болон цахим хэлбэрээр ирүүлнэ.

 

 

 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%