ТЕНДЕРИЙН
УРИЛГА
Тендер зарлах өдөр: 2017.11.21
Тендер шалгаруулалтын
нэр: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт баригдах Цэнгэлдэх
хотхоны 168 айлын барилга
байгууламжид инженерийн шугам
сүлжээ татах ажил
Тендер шалгаруулалтын
дугаар: 09-НТШ-016/2017
Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт баригдах Цэнгэлдэх хотхоны 168 айлын барилга байгууламжид инженерийн шугам сүлжээ татах ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 500.000.000 төгрөг / таван зуун сая
төгрөг/-өөс багагүй байна.
Түргэн
хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас доошгүй
байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ
Ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2015, 2016 онуудад ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн
ижил төстэй ажлын төсөвт өртөг нь 200.000.000 төгрөг / хоёр зуун сая төгрөг
/-өөс багагүй байна.
Тусгай
зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Шаардлагатай: Барилгын угсралтын / 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4/
Тендерийг 2017 оны 12-р сарын 21- ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох
хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12-р сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд
тендерт оролцох эрхгүй,
Тендерийн баталгааны үнийн дүн:
10.000.000 /арван сая төгрөг/
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах
тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн
бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг
хамгийн ихээр ашигласан, 10.1.4-т зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.
Төлбөрийн
хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар : 100090051006
Сонирхсон
этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно
Хаяг: Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын
Худалдан авах
ажиллагааны
алба. Нутгийн удирдлагын ордон.
4-р давхар № 417. Утас: 70462369, 99185977, 99036533
Zavkhan.khural.mn, zavkhan.gov.mn,
зууны мэдээ сонин
