ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2017-11-27

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Цагдаагийн газар,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тус аймагт үйл ажиллагаа явуулж буй их дээд, сургуулиудын оюутны зөвлөлүүдийн дунд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Дэвжээ" тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд Монгол Улсын их сургуулийн Завхан сургуулийн оюутны зөвлөлийн "Нийгмийн сэрүүлэг" баг, Соёл урлагийн их сургуулийн харъяа Хөгжим бүжгийн коллежийн оюутны зөвлөлийн "Ирээдүйн эзэд" баг, Политехникийн коллежийн оюутны зөвлөлийн "Алсын хараа" багууд оролцож, авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдөж "Нийгмийн сэрүүлэг" баг түрүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
            Тус үйл ажиллагааны зохион байгуулалтанд аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ-ийн ажилтан Г.Амарсайхан, шагнал гардуулах үйл ажиллагаанд ИТХ--ын Орон нутгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Үнэнхүү нар оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%