ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“МАЛЫН ХУЛГАЙ-2017” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

2017-11-27

          Монгол Улсын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 онд батлан гаргасан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мал мах, түүхий эд бэлтгэдэг иргэн, аж ахуйн нэгжид тавих хяналтыг сайжруулах мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газраас хамтран “Малын хулгай-2017” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс мөн оны 12 дугаар сарын 25-ны хооронд зохион явуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт явуулын постуудыг эргүүлийн 8 чиглэлд ажиллуулахын зэрэгцээ төв суурин газруудын орж, гарах замын байнгын постуудад цагдаагийн ажилтнуудыг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлж байна. 
Арга хэмжээний зардалд аймгийн ГХУСАЗСЗ-өөс 3,0 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%