ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛ”

2017-11-10

            Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын хэсэг 11 дүгээр сарын 08-11 өдрүүдэд манай аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийн, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалган туслах, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох зэргээр ажиллав.

         Мөн АТГазраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг  байгуулан  аймгийн ГХУСАЗСЗ, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулав. 

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөлийн  гишүүнээр  Улиастай сумын иргэн Н.Баатар, Д.Долгорсүрэн, н.Нямсүрэн нар сонгогдон ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%