ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ.

2017-11-30

            2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн "БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР"-ийг баталлаа. Хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны их өвтэй тогтвортой хөгжлийн боловсролыг уламжлан ирсэн хүмүүнлэгийн эрдэм ухаантай хослуулан хойч үедээ өвлүүлэн, дэвшил хөгжлийн хурдацаар улс орноо дэлхийн жишгээр хөгжүүлж төлөвшүүлэхэд боловсролын салбарын үүрэг хариуцлага нэн өндөр байна. 
       Төрөөс боловсролыг шинэчлэх шинэчлэх бодлого гарган, боловсролын салбарын хүртээмж чанарыг нэмэгдүүлэх хүүхдийн хөгжих эерэг-ээлтэй стандартад нийцсэн орчин бүрдүүлэх, багш ажилтны хандлагыг өөрчлөх, мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр асуудлууд өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. 
       Боловсролын салбарын хүртээмж чанар, үнэлэмжийг дээшлүүлэх гадаад, дотоод харилцааг сайжруулах, багш ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, эцэг эх хамтын оролцоог нэмэгдүүлэх, оновчтой санхүү, хөрөнгө оруулалтыг татах замаар боловсролын салбарыг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж буй юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх аймгийн соёл урлагийн салбарыг хөгжүүлэх, соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд олон нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлж соёлын  үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн уран бүтээлчдийн уран бүтээлийг чанаржуулах, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаа юм.            Иймээс аймгийн боловсрол, соёл урлагийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэхээр "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030", "Монголын боловсролын тухай хууль", "Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр", МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого", "Соёлын тухай хууль", "Соёлын өвийн тухай хууль",  "Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр", "Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл" зэрэг монгол улсын хөгжлийн бодлого, стратеги, урт хугацааны болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон баримт бичгийн үзэл санаа зарчмыг үндэслэн аймгийн боловсрол соёл урлагийн газар боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шүүн хэлэлцүүлж батлууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%