Завхан аймгийн Цагаатгах ажлын
талаар зохион
байгуулсан I улирлын тайлан
2017.04.03 Улиастай
Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар
комисcоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах,
тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн
тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулж,
нөхөн олговрын материалыг бүрдүүлэхэд иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх
талаар байнга анхаарч ажиллахын зэрэгцээ, цагаатгалын асуудлаар иргэдийг цаг
хугацаа харгалзахгүйгээр хүлээн авч, нөхөн олговрын материал бүрдүүлэхэд нь
хууль эрх зүйн болон арга зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд
нөхөн олговор олгох тухай хууль болон улсын ЦАУЗБК-оос 2016 онд ирүүлсэн албан
тоот болон зөвлөмжийн хэрэгжилтийн талаар сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга нарт арга зүйн зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна.
Цагаатгалын асуудлаар иргэдийг хүлээн авч уулзан, хууль эрх зүйн
болон арга зүйн зөвлөмж өгч ажилласан.
Сонгино сумын иргэн С.Чулуун, Улиастай сумын иргэн
Ж.Тогтохбаяр, Б.Амарсанаа нар тайлант оны эхний улиралд нөхөн олговор авах, нэхэмжлэлийн
материалыг бүрдүүлэх, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд
нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон эсэх талаарх хүсэлтийн
хариуг барагдуулан ажиллаа.
Тайлан бичсэн: ГХУСАЗСЗ-ийн
ажилтан Г.Амарсайхан