ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Цагаатгах ажлын талаар зохион байгуулсан Il улирлын тайлан

2017-11-30

Завхан аймгийн Цагаатгах ажлын талаар зохион

байгуулсан Il улирлын тайлан

 

2017.06.13                                                                                              Улиастай

 

 

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос зохион байгуулсан аймаг, нийслэл, дүүргийн салбар комиссуудын нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтад хамрагдсан.

Завхан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нөхөн олговрын материалыг бүрдүүлэхэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Идэр, Тэлмэн, Яруу   сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай уулзан сумын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос зохион явуулж  байгаа ажлын үр дүн цаашид хийх ажил аймаг сумын  ИТХ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцож арга зүйн зөвлөгөө  өгч ажиллаа.

Сумдын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс Цагаатгалын талаар хийсэн ажлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ажлын албанд ирүүлэх аймгийн ИТХ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны 12 дугаар захирамжаар баталсан мэдээ тайлангийн графикт  сумдын Цагаатгалын ажлын талаар хийсэн ажлыг улирал бүр авч ажиллаж байхаар тусгасан нь  Цагаатгалын ажлыг эрчимжүүлэхэд  чухал нөлөө үзүүлж байна. 

 

Тайлан бичсэн: ГХУСАЗСЗ-ийн

                       ажилтан                                       Г.Амарсайхан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3929
2726 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%