ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

2017-12-02


          Завхан аймаг дахь Цагдаагийн газраас “Хайрла, ” хамгаал" аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол соёл урлагийн газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Замын хөдөлгөөний цагаан толгой” уралдаант тэмцээнийг аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжлийн газарт зохион явууллаа.
Тэмцээнд Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн төлөөлөл 7 баг оролцож авхаалж самбаа хурд хүчээ сорьсоноос Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн “Шинэ цагдаа” баг түрүүлж, шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 6 дугаар цэцэрлэгийн “Хүчит шонхорууд”баг, 8 дугаар цэцэрлэгийн “Бид бүгдийг чадна” багууд удаалж, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл үнэ бүхий зүйлээр, тусгай байранд 9 дүгээр цэцэрлэгийн “Шонхорууд” баг шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнууллаа.
Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачуудаас “Хамгийн шилдэг багийн ахлагч”-аар 2 дугаар цэцэрлэгийн “Хурд” багийн ахлагч Эрдэнэцогтын Очмаргад, “Хамгийн шилдэг авъяастай хүүхэд”-ээр 5 дугаар цэцэрлэгийн “Улаан гэрэл” багийн гишүүн Даваацэрэнгийн Нямсүрэн, “Хамгийн шилдэг авхаалжтай хүүхэд”-ээр 3 дугаар цэцэрлэгийн “Дуулга” багийн гишүүн Бат-Отгоны Баяржавхлан нар тус тус шалгарлаа. 
Тэмцээнд оролцсон хүхэд бүрт хамтран ажиллагч байгууллагуудаас гарын бэлэг гардууллаа.
Тэмцээнд хүүхэд багачуудаа дэмжин идэвхитэй оролцуулсан багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, цагдаагийн алба хаагч нартаа талархал илэрхийлж, амжилттай оролцсон нийт хүүхэд багачууддаа эрүүл энхийг хүсье.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%