ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2017-12-25


  

МЭНДЧИЛГЭЭ

Хуучин оноо амжилт арвинтай үдэж, ирээдүйд тэмүүлсэн өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Завханчууд болон нутгийн иргэд  та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс аймгийн ард иргэдийн сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө, иргэдийн саналыг тусган “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Завхан аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр”,  “Сайн эмч” хөтөлбөр, “Сайн багш” дэд хөтөлбөр, “Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах” дэд хөтөлбөр,  “Сайн малчин” дэд хөтөлбөр, “Стандарттай Завхан” дэд хөтөлбөр, “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, “Эрх зүйн боловсрол- Эрс шинэчлэл” дэд хөтөлбөр, “Элэг бүтэн монгол”  дэд хөтөлбөр, “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр, “Аймгийн боловсрол, соёл урлагийн салбарыг хөгжүүлэх” дэд хөтөлбөр, “Сайн оюутан” дэд хөтөлбөр, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зэрэг бодлогын дэд хөтөлбөрүүдийг баталж хэрэгжилтийг эхлүүлээд байна.

2017 онд манай аймгийн хувьд цаг агаар тааламжтай сайхан байж мал сүрэг маань өсч гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэж “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох” эхлэлүүд тавигдаж, хатуу хучилттай зам болон хөгжил цэцэглэлтийн бүтээн байгуулалт өрнөсөн жил болж өнгөрч байна.
      Ирж буй 2018 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд шинэчлэл, санаачилгыг дэмжсэн, төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлсэн, төрийн байгууллагын ил тод, нээлттэй  байдлыг хангуулсан, иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн жил болгохын төлөө ажиллана. Та бүхэндээ шинэ он, шинэ жилдээ аз хиймориор дүүрэн байж айл хотлоороо эрүүл энх ажил хөдөлмөр тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

                                  АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА                      Ц.БАЛХЯРВАА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%