ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ХУУЛИА МӨРДЬЕ-21" нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа боллоо.

2018-01-16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хүүхэд, залуучууд, олон нийтэд нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэсэн “ХУУЛИА МӨРДЬЕ-21” согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавих нөлөөллийн арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 15-аас 2018 оны 02 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байгаа болно.

Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа  /2018.01.15/ Завхан аймагт болов. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Хүүхэд залуучуудын ордон/-ын Их танхимд болсон уг арга хэмжээнд Аяныг зохион байгуулж буй аймгийн МХГ-ын дарга А.Даваадорж, ГБХЗХГ-ын дарга Г.Мягмарсүрэн, ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу болон зохион байгуулагч газруудын алба, хэлтсийн дарга, асуудал хариуцсан мэргэжилтнүүд, мөн Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга, Аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга У.Батдаваа нарын албаны хүмүүс байлцав.

Нээлтийн үйл ажиллагаанд Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид, Хөдөлмөр, халалжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, МУИС-ийн Завхан сургууль зэрэг төрийн байгууллагын төлөөллүүд, архи согтууруулах ундаа зардаг аж ахуй нэгж, цэгийн үйлчилгээ эрхлэгчид, хүүхэд, залуучууд, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 140 шахам хүн оролцов.

Арга хэмжээний үеэр зохион байгуулагчдаас Аяны зорилго, нийгмийн хэрэгцээ-шаардлага, хүлээж буй үр дүн, аяны зорилго, агуулгатай холбогдуулсан Аймгийн өнөөгийн нөхцөл байдал, тоон мэдээлэл, Аяны хүрээнд хийгдэх нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус танилцуулав.

Оролцогчид зохион байгуулагчдаас өөрсдийн сонирхсон асуултаа асууж, хариулт авахын зэрэгцээ, үйл ажиллагааны төлөвлөлтөнд тусгах санал, хүсэлтээ илэрхийлж, энэхүү арга хэмжээг ганц сарын хугацаанд бус цаашид Нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн ажлыг иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлан хийж байх нь илүү үр дүнтэй, хүртээмжтэй болохыг зөвлөж байв.

ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%