ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-01-31

            Цагдаагийн байгууллагаас зохион явуулж буй "Хуулиа мөрдье-21", "Сэрэмжилье-нэгдье" арга хэмжээнүүдийн хүрээнд Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Засаг даргын Тамгын газартай хамтран Улиастай сумын иргэдэд эрх зүйн мэдлэг олгох сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа.
Оролцогч нарт Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Баярмаа "Архидан согтуурахтай тэмцэх, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдвээр, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбал "Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр, Улиастай сумын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний эрүүл ахуй хариуцсан түшмэл Д.Байгальмаа " Худалдаа, үйлчилгээний журмын хэрэгжилт" сэдвээр тус тус мэдээлэл сургалт хийлээ.  Энэхүү арга хэмжээнд Улиастай сумын 6 багийн 56 иргэн, баг хариуцсан цагдаагийн алба хаагчид хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%