ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР"

2018-02-01

     Монгол Улс 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Иргэний нийгмийн байгууллагууд иргэд төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэх зорилготой. Энэ өдөр бол иргэдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхан, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийнхний төдийгүй иргэн бүрийн  өдөр болдог.
      Иргэний нийгмийн өдрөөр Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй Төрийн бус байгуулага аймгийн Иргэний танхимдаа цуглаж мэдээлэл хуваалцах уулзалт хийлээ.Уулзалтыг Өрнөх хөгжил сүлжээнээс зохион байгуулж Иргэний нийгэм гэж юу бэ? Иргэний нийгмийн ямар хэлбэрүүд байна. Иргэний нийгмийн цөм нь сайн дурынхан гэсэн мэдээлэлийг Өрнөх хөгжил сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн Хүчирхийллийн эсрэг үндэсний салбарын тэргүүн Б.Бямбасүрэн, Төрийн бус байгуулагын хэлбэр, нийгэмд үзүүлэх үүрэг, чадавхи оролцоо хууль эрх зүйн талаар Өрнөх хөгжил сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн Тунатэргэл сан ТББ-ын гүйцэтгэх захирал Р.Алтанөлзий, Иргэний нийгэм, төрийн бус байгуулагын Үнэт зүйл гэж юу болох, төр, бизнесийн байгуулагаас үнэт зүйлээр ялгарах, баримтлах ёс зүйн талаар М.Дуламжав нар товч мэдээлэл хийлээ.
    Уулзалтанд Дэлхийн Зөн олон улсын байгуулагаас 4 жилийн хугацаанд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Завхан аймгийн эдийн засгийн хөгжил, өсөлтөнд Иргэний нийгмийн байгуулагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" төслийн танилцуулагыг Төслийн Менежер О.Өлзийбаяр хийж, ТББ-уудын ажилтануудын сонирхсон асуултанд хариуллаа.
       Цаашид Төрийн бус байгуулагууд хамтран ажиллаж, төслийн хүрээнд чадавхаа нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, Ололт амжилтаа хуваалцаж байх, мэдээ мэдээлэлээ олон нийтэд хүргэж байхаар боллоо.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%