ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"АМАР АМГАЛАН ЗАВХАНЫ ТӨЛӨӨ АЯН"-ЫГ ДҮГНЭВ.

2018-03-09

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Алтан гадас" одонт цагдаагийн газартай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд МУ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын "Олон нийт-цагдаагийн" хамтын ажиллагаа, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаа"-ны хөтөлбөрүүдийн болон бусад хууль тогтоомжууд, эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилго бүхий "Амар амгалан Завханы төлөө" аяныг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний хооронд 24 сумыг 3 бүс болгон өрнүүлж, аяны хүрээнд сумдын хийж хэрэгжүүлсэн ажлын дүгнэж урамшууллаа.
       "Амар амгалан Завханы төлөө" аяны хүрээнд сумдад 21 хоногийн хугацаатайгаар аяны дарцаг дэвтэрийг аялуулж, урьдчилан баталсан чиглэлийн дагуу аяны дарцаг, дэвтрийг сумын ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгчийн хамт биечлэн хүлээн авах ба ИТХ-ын дарга байхгүй үед ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хариуцан хүлээн авч, ажил арга хэмжээ зохион байгуулан даргаагийн сумд хүлээлгэн өгөх зарчмаар аялуулж ажиллав.
        Аяны хүрээнд хийсэн ажлын тайлан болон бусад материалтай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд танилцан, салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шалгаруулахад 
Түдэвтэй сум тус аяныг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө сумын төвийн бүх албан байгууллагууд, Төрийн бус байгууллага иргэд, аж ахуй нэгж байгууллагыг бүрэн хамруулж аялуулан гаргаж өргөтгөсөн хурал хийж "Дэвжээ тэмцээнийг зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулж хойд бүсийн сумдыг, Цагаанхайрхан сум аяныг хэрэгжүүлэхдээ албан байгууллагуудтай хамтран ажиллах талаар ажлын төлөвлөгөөгөө  гаргаж хэрэгжилтийг хангуулан ажилласан ба шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах зорилгоор аймгийн төвийн хууль шүүхийн байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагаа өрнүүлж урд бүсээс  хийсэн ажлаараа бусдыгаа манлайлан Тэргүүн байранд  шалгарч тус бүр 1.000.000 төгрөгөөр шагнагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1301
509 / 39%
413 / 32%
185 / 14%
194 / 15%