Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Хүний
эрхийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг Завхан аймгийн Улиастай хотод 2018 оны 04
дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний
танхимд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж аймгийн засаг дарга,
ИТХ-ын дарга болон бусад байгууллага, хэлтэс
агентлагийн дарга, эрхлэгч, мэргэжилтнүүдтэй хүний эрхийн талаар уулзалт
хийлээ. Уулзалтад нийт 20 байгууллагын дарга, эрхлэгч нар оролцож санал бодлоо
солилцлоо.
Мөн 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Хүний эрхийн
үндэсний комиссын ажлын хэсэг Иргэний танхимд ажиллаж иргэд болон албан
байгууллагын дарга эрхлэгчид хуулийн зөвлөгөө өгч ажиллалаа.