ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТҮР СААТУУЛАХ ХАШАА /БАЙР/ АЖИЛЛУУЛАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2018-04-20

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд “Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах төлбөрийн хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж  иргэдийн санал бодлыг сонслоо.

Хэлэлцүүлэгт Улиастай сумын иргэд, Төрийн бус байгууллага, Жолоочдын төлөөлөл оролцлоо.

Иргэдээс тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа байрны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 2000, суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны автомашин 3000, 3.5 тонноос их даацтай бүх төрлийн том оврын автомашин 4000 төгрөг, зам тээврийн  осолд холбогдсон болон эрүүгийн хэргийн улмаас түр саатуулагдсан тээврийн хэрэгслээс дээд тал нь 10 хоногийн түр саатуулах хашааны төлбөр авах, 10-аас дээш хоносон тээврийн хэрэгслээс түр саатуулах хашаа /байр/ –ны төлбөр авахгүй байх гэсэн саналууд гарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%