Монголын улсын “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын
холбоо”, “Сонсголгүйн боловсрол” Төрийн бус байгууллагаас хамтран “Дохионы
хэлний” сургалтыг 2018 оны 04 дүгээр
сарын 16-20-ний өдрүүдэд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим болон аймгийн
Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. Сургалтад нийт 23 хүн хамрагдлаа. Мөн урилгаар аймгийн сонсголгүй иргэд
оролцлоо.
“Дохионы хэлний сургалт”-ын сургагч багшаар дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны
Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүн П.Ганхуяг, “Сонсголгүй боловсрол” төрийн
бус байгууллагын тэргүүн А.Баасанжав, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчаар Монголын Үндэсний
олон нийтийн радио телевизийн Хэлмэрч орчуулагч н.Болормаа нар
Сургалтад хамрагдсан иргэд болон аймгийн сонсголгүй
иргэдэд дохионы хэлний гарын авлага, зурагт хуудас, CD бэлгэллээ.
Сургалтад хамрагдсан иргэд, албан хаагчид сонсголгүй
иргэдтэй харилцах анхан шатны мэдлэгтэй болж байгаагаараа энэхүү сургалт онцлог
боллоо.