ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” ДАРХАН МАРАФОН 14 ДҮГЭЭР ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 28-НД БОЛНО

2018-04-27

Шри Чинмойн марафоны багаас хөнгөн атлетик, тэр дундаа гүйлтийн спотыг хөгжүүлэх чиглэлээр жил бүр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад улсын хэмжээний марафон гүйлтүүдийг санаачлан аймаг, нийслэлийн ЗДТГ болон спортыг дэмжигч байгууллагуудтай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

     Энэ жил Дархан хотноо "Өөрийгөө Ялах” Дархан Марафон 14 дүгээр гүйлтийн тэмцээнийг 2018 оны 4 дүгээр сарын 28- нд зохион байгуулахаар ажиллаж байгаа тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2018.04.26/ аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгууллаа.

Уг тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн 17-оос доош, 17-50 нас, 50-аас дээш гэсэн 3 насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын 18 тамирчинг, хагас марафонд оролцогчдыг 49 нас хүртэл 50- 60 нас, 61-ээс дээш гэсэн 3 насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байр нийт 18 тамирчинг тус тус шалгаруулах ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%