Завхан аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөл, Цагдаагийн газраас хамтран "Бяцхан
зорчигч" аяны нээлтийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улиастай сумын
Генералуудын талбайд зохион байгууллаа.
Уг
аяныг хүүхдийг зам тээврийн хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэд
олон нийт хүүхэд багачуудад зам тээврийн осол хэргийн хор уршгийг таниулах,
замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын
үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сарын
хугацаатай зохион байгуулах ажээ.
Аяны хүрээнд цэцэрлэг,
сургуулийн хүүхдүүдэд замын хөдөлгөөний талаарх мэдлэг олгох хэсэгчилсэн
сургалт, иргэдэд мөн сургалт сурталчилгаа, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Ногоон
гэрэл цагаан шугам” уралдаан, буухиа тэмцээн, орон нутгийн хэвлэл мэдээллийн
хэрэгслээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах теле цуврал мэдээлэл,
нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж эхэлээд байна.