ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР" НОГООН ТӨГӨЛ БИЙ БОЛГОЛОО

2018-05-12

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

         Энэ өдөр Завхан аймгийн хэмжээнд нийт аж ахуйн нэгж, албан байгууллага айл өрхүүд мод бут, сөөг, цэцэг тарьснаас гадна шинээр бий болж буй ногоон төгөлд аймгийн удирдлагууд, албан байгууллагын дарга, эрхлэгч нар мөнх ногоон мод тарьж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ногоон  төгөл бий болгоход гар бие оролцон ажиллав.

       Аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ажлын алба байгууллагын хуваарьт талбайд 4 төрлийн 40 гаруй мод, бут сөөг тарьж цэцгийн мандал хийлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%