Олон улсын Музейн холбооны санаачлагаар жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг "Олон Улсын Музейн өдөр" болгон дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн. Манай улсын хувьд 2003 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлснээр өдгөө 15 жил болж байна. Аймгийн музейгээс энэхүү өдрийг угтан хийгдэх үйл ажиллагаагааныхаа нээлтийн 5 дугаар сарын 14-ний өдөр 12 цагт эхлүүллээ. Мөн 5 сарын 18-ний өглөөний 09:00 цагаас үдшийн 21:00 цаг хүртэл Музей үнэгүй төлбөргүй үйлчлэхээс гадна нийт ард иргэдийнхээ дунд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан "ГЭРЭЛТ ХӨШӨӨ" гар зургийн уралдааныг зарлаж байна.