ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СҮМ, ХИЙД БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-05-15


2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимд “Завхан аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах,үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Орон нутгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Үнэнхүү ажиллалаа.

Хэлэлцүүлэгт Завхан аймгийн Улиастай сумын зургаан багийн иргэд, зарим  багийн Иргэдийн Нийтийн Хурлын болон байгууллагын дарга нар, Гандан хийдийн лам нарын төлөөлөл, Христийн “Итгэл цуглаан”-ны төлөөлөл болсон нийт 31 иргэн оролцож санал бодлоо солилцлоо.

Гаж үйл ажиллагаа явуулдаг шашны урсгалыг аймагтаа оруулж ирэхгүй байх тал дээр санал солилцож эцэст нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид сүм хийдийн зөвшөөрөл олгохдоо шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийдээсээ санал авч байхаар боллоо.

Мөн сүм хийд нь өөрийн лам, санваартан,шүтэгч, итгэгчдийнхээ тоог жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлж байхаар болж мөн өөрсдийн дутуу ойлгосон зүйлээ асууж тодруулж зөв санал бодолтой боллоо.

Завхан аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулах,үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмын төслийн 5 дугаар бүлэг буюу шийдвэрийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох гэсэн бүлгийг өөрчилж  сүм хийдийн хориглох үйл ажиллагаа, сүм хийдийн зөвшөөрлийг цуцлах гэсэн 2 бүлэг болгож нийт 6 бүлэгтэй болгох журмын нэрэнд цуцлах гэсэн үгийг оруулах зэрэг санал гарлаа.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%