ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ СУРГАЛТ

2018-05-23

Санхүүгийн зохицуулах хорооноос “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн тухай” сэдэвт сургалтыг Завхан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд 2018 оны 05 дугаар  сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад аймагт үйл ажиллагаа явуулж буй банк санхүүгийн байгууллага, Төрийн бус байгууллага, Даатгалуудын төлөөлөл болсон нийт 18 албан хаагчид оролцлоо.

Сургалтаар мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэх гэдэг үгсийн ялгааг гаргаж, энэхүү гэмт хэрэгтэй яагаад тэмцэх шаардлагатай байгаа, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь ямар хэлбэрээр илэрч байгаа зэрэг ойлголтуудыг өглөө.

Сургалтын дараа оролцогчид болон бусад сургалтад оролцож чадаагүй санхүүчид болон аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх нь” гарын авлагыг бэлгэллээ.

Энэ нийгэмд зайлшгүй анхаарах  ёстой, мэдээлэлтэй байж урьдчилан сэргийлж байх ёстой чухал сургалтын нэг боллоо гэж оролцогчид ярьцгааж байлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%