Архивын ерөнхий газраас “Архив, албан хэрэг хөтлөлтийн
тухай” сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх
Иргэний танхимд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх
зүйн хэлтсийн дарга, Архивын тасгийн дарга, бусад хэлтсийн мэргэжилтнүүд
хамрагдлаа. Сургалтаар байгууллагын
дарга болон ажилчдын архив, албан хэрэг
хөтлөлтийн талаар мэдэж байх ёстой мэдээллүүдийг өглөө.
Баримт бичгийн
стандарт , утга найруулга зүй, баримт бичгийн бүрдэлд гаргаж буй алдаан дээр
жишээ татаж хэрхэн зөв бичих талаар тайлбарлалаа.
Архив, албан хэрэг хөтлөлт дээр ихэвчлэн гаргадаг алдааны
талаар тайлбарлаж ойлгуулсан үр дүнтэй сургалт боллоо.