ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2018-05-29

“Гэрч, хохирогчийг хамгаалахад тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт аймгийн төвийн 13 байгууллагын дарга болон мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн ахмад Ж.Баярмаа ажиллалаа.

Завхан аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Г.Цэрэнчамба “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны тухай ойлголт”, аймгийн Цагдаагийн газрын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ч.Нармөнх “Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай үндсэн ойлголт” зэрэг мэдээллүүдийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн  үед оролцогчдоос хэд хэдэн саналууд гарлаа. Үүнд:

1. Шүүхийн байгуулллагад гэрч хохирогчийг хамгаалах байр тохижуулж, үр дүнтэй ажиллуулах

2. Сэтгэл зүйчдийн багийг бэлтгэж ажиллуулах

           3. Цагдаагийн хэсэг тус бүрийн 1 өрөөнд гэрч хохирогчийг түр хамгаалалтанд авч байх

            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%