ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

Завхан аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” дэд хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй Завхан” дэд хөтөлбөр, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрүүдийн хэлэлцүүлэг боллоо.

2018-06-26

“Завхан аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” дэд хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй Завхан” дэд хөтөлбөр, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, зэрэг дэд хөтөлбөрүүдийн төслийг аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудаар  06 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүллээ.

                 Хэлэлцүүлэгт 21 Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож саналаа илэрхийллээ.

                         “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр манай аймгийн ургац хураалтын хэмжээ ихэсч иргэд орон нутагтаа тариалсан шинэ ургацуудыг хүнсэндээ хэрэглэх боломж бий болно.

                 “Хүүхдэд ээлтэй Завхан” хөтөлбөрийн дүнд  манай аймаг хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлсэн мөн олон нийтийн хүүхдийн төлөө гэх ухамсар, зан үйл өөрчлөгдсөн байх болно.

                 Мөн Завхан аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай аймагт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин буурч хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%