ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-06-29

Удирдлагын Академийн Менежментийн тэнхимийн дэд профессор, доктор Г.Жаргал “Хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтнүүд болон, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагуудын зарим дарга, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь төлөвлөгөө, хөтөлбөр төсөл буюу бодлогын баримт бичиг юм.

Хөгжлийн бодлогын баримт бичиг, Хөтөлбөр боловсруулах, төсөвлөх дарааллуудын талаар тодорхой мэдээллүүдийг хүргэв.

Мөн хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, зорилго зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр нөлөө, бүтээгдэхүүхн шалгуур үзүүлэлт, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээний төлөвлөгөө гэсэн 5 бүлгүүдийн талаар тайлбарлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%