Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний
танхимд UNFRIEND цахим гэмт хэргээс сэргийлэх хөдөлгөөн сэдэвт сургалт
2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж
сургалтад 12 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сургалтаар одоо цагт цахим залилангийн гэмт хэрэг
нэмэгдэж байгаатай холбоотой өөрийгөө болон үр хүүхдээ энэхүү гэмт хэргээс
хэрхэн сэргийлэх талаар мэдээллийг хүргэлээ.
UNFRIEND хөдөлгөөнд нэгдэж үр хүүхдүүдээ цахим гэмт хэрэгт
өртөхөөс сэргийлцгээе.