ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2018-09-12

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс орон даяар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
            Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдрийн хүрээнд Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Улиастай суманд амьдарч буй хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар оролцож хэлмэгдсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн талаар болон хуулийн нэмэлт өөрчлөлт, бусад хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч хамтран ярилцлаа. 

Мөн УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлагаар Завхан аймагт зохион байгуулагдаж буй БИД ЧИНГИСИЙН ҮР САД “”ЗӨВ ТЭМҮҮЛЭЛ-ЭХ ОРОНЧ МАНЛАЙЛАЛ” цэрэг эх ороны 14 хоногийн сургалт дадлагад оролцож буй ахлах ангийн сурагчид нэг минутын турш малгайгаа авч бөхийн түүхийн хар шуурганд өртсөн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. Ингэснээр хойч ирээдүй болсон өсвөр үеийн хүүхэд багачууд түүхэнд болсон энэ үйл явдлын талаар мэдлэг авч, цаашид ийм хор уршиг хэзээ ч тохиолдох ёсгүйг ухаарлаа.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нараас аймгийн салбар комисст ирж буй өргөдөл хүсэлт нэмэгдсэн байна. Энэ онд 40 гаруй иргэн өргөдөл ирүүлэхэд аймгийн салбар комиссоос өргөдлийн дагуу зөвлөгөө чиглэл өгч 12 иргэний холбогдох баримт материал бүрдэн улсын комисст уламжлагджээ.

 zavkhan.khural.mn i.choijiljav


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%